Б.Баяраа: Татвар нэмсэн нь ажилчдын амьжиргааны түвшинд халдаж байна

2018 оны 01 сарын 03

 

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хүн амын орлогын албан татварыг нэмэх болон тэтгэвэр тогтоолгох насыг урстасгасан талаар эсэргүүцэн Монгол Ньюсд хэвлэлийн бага хурал хийж Ерөнхий сайд У.Хүрэлсүхд мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд, “УБТЗ-ын хүнд нөхцөлд ажилладаг ажилтнуудыг төрийн өндөрлөгүүд өөрсөдтэйгээ адилхан чинээлэг давхаргынхан болгон харагдуулж, сурталчилж буй нь өдөр шөнөгүй, олон цөөн хоногоор ар гэрээ орхин, хүйтэнд хөрж, халуунд халж явдаг төмөр замчдад доромжлол мэтээр тусаж, ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж, идэвх зүтгэлийг үнэгүйдүүлж, өндөр татвар төлөх үндэслэл болж байна” гэв.

Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраагаас тодрууллаа.

 Хууль батлагдахаас өмнө та бүхэн мэдэгдэлээ хүргүүлсэн үү?

-Энэ асуудал зөвхөн өнөөдөр ч эхэлсэн юм биш. Их эртнээс яригдсан шат шатандаа дэвшигдсэн зүйлийг л ярьж байгаа. Бид төр засгаа хүлээцтэй хүлээсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд арванхоёрдугаар сард Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Нийгмийн хамгааллын байнгын хорооны даргатай, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзаж ярилцсан бичиг баримтаа өгсөн. Өнөөдөр энэ асуудал ямар ч шийдэлд хүрсэнгүй, үр дүн гарсангүй. Тиймээс бид дараагийн шатныхаа асуудалд орж байгаа юм. Хойшдоо ч тэмцлийн өөр, өөр арга хэлбэр сонгоход бэлэн болчихсон хүмүүсийн нэгдэл өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.

Ингэж эсэргүүцэх болсон гол шалгаан нь юу вэ?

 -Төмөр замчид маань ширээний ард сууж байгаад өндөр цалин аваад татвар төлж байгаа хүмүүс биш ээ. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна.

Улаанбаатар Төмөр зам ниймлэгт хичнээн ажилчин ажиллаж байна вэ? Тэдний хэдэн хувь нь хүнд нөхцөлд ажилладаг вэ?

-Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ үйлдэл өөрөө нийгэмдээ зохицохгүй. Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна.

Нийт ажилчдын дундаж цалин хэд вэ? Татвар хэдийг төлдөг байж байгаад одоо хэдийг төлөхөөр болсон вэ?

-Нийт ажилтнуудынхаа цалин, орлогыг хоёр жил дараалан тус бүр 10 хувь нэмэгдүүлэн ажиллаж ажилтнуудынхаа дундаж цалинг 1.260.000 төгрөг болгосон. Нийт ажилтнуудын 22 орчим хувь нь 1500000 төгрөгөөс дээш цалинтай ажилладаг. Тэгэхээр 2 сая цалин авдаг хүн 150000 төгрөгний татвар төлдөг байсан бол одоо үүн дээрээ 75000 төгрөг нэмж төлөхөөр байна.

Шат дараатай арга хэмжээ авч байгаа гэсэн. Зохистой шиидвэрт хүрэхгүй бол цаашид ч ямар арга хэмжээ авах вэ?

-Уг мэдэгдэлд ач холбогдол өгөхгүй үл хүндэтгэсэн байдлаар хандвал ҮЭ-ийн байгууллага хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажиллаж шууд болон шууд бус оролцоотой зохион байгуулалттай тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болно.

Б.Алтанчимаг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

1  |  0
hahaha(103.57.94.103) 2025 оны 03 сарын 13

bayraa ta nar tumur zamiin tsalingaasaa gadna udur bur tumur zamaas hulgai hiidegshdee. yadj hulgai hiidgee bolichikh

1  |  0
ЗОЧИН(202.9.40.32) 2025 оны 03 сарын 13

ҮЭ -ҮҮД БҮХ ЗҮЙЛИЙГ ХУУЧИН ТОГТОЛЦООНЫ ЖИШГЭЭР ТООЦДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛС КАПИТАЛИЗМ БАЙГУУЛААД 28 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА. ТАТВАР НЭМЭХ НЬ ЗӨВӨӨ. ҮЭ-ҮҮД УЛС ТӨР ХИЙЖ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ГАЙ ТАРЬЖ, СААД ХИЙДГЭЭ ЗОГСОО...

1  |  0
gana(202.72.245.165) 2025 оны 03 сарын 13

huurch bgaad zasgiin erh avsan ni haragdaj bn shd,2020 ond bugdiig ni shorond yavuulah heregtei,ded saidaas avhuulaad iluu zardluuda hasahgui bj MAN ard tumnee doromjilj bn

1  |  0
урвагч нар(66.181.182.41) 2025 оны 03 сарын 13

Монгол улсыг боол болгохын тулд Татваруудыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэгч биш болгох явдал байдаг. Энэ бол гадныханы заавраар эх орноосоо урвасан урваггчдын хийж байгаа ажил бүгдийг нь буудаж алах юмсан

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

20 ond bushuuhan ene toroos salah heregtei bolloo

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

20 ond bushuuhan ene toroos salah heregtei bolloo

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

20 ond bushuuhan ene toroos salah heregtei bolloo

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Tatvar nemdeg hamgiin buruu,,,,temzeh , shaardah heregtei. Toriin mulguunuudad buuj ogood baival byr suirne. Delhiin byh ornuud tatvaraa buuruulj baihad mongol nemj baidag…!!!! ard tymnee shulahaas oor ed nart hiij chadah um alga,,,,

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Tatvar nemdeg hamgiin buruu,,,,temzeh , shaardah heregtei. Toriin mulguunuudad buuj ogood baival byr suirne. Delhiin byh ornuud tatvaraa buuruulj baihad mongol nemj baidag…!!!! ard tymnee shulahaas oor ed nart hiij chadah um alga,,,,

1  |  0
Зочин(66.181.161.126) 2025 оны 03 сарын 13

Эрх ашгаа хамгаалахын төлөө ард иргэд тэмцэх ёстой.7 биш 9 төрлийн татвар нэмэгдсэн байна шүү

1  |  0
Top