П.Баттөр: Уурхайчдын кармаа руу гар дүрэх нь байж боломгүй асуудал

2018 оны 01 сарын 03

Эрдэнэт үйлдвэр ХХК Үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газраас хүн амын орлогын албан татварын тухай хууль баталсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тус хуулийг батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчны амьдралд  маш хүнд, дарамт учруулж байна гэв. Тухайлбал, өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Оюу толгой ХХК тогтмол 5 хувиар, алтны уурхайнууд тогтмол 2.5 хувиар,Эрдэнэт үйлдвэр ХХК 16-18 хувиар төлж байна.  Уул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэх маягаар  Эрдэнэт үйлдвэрээс авч буй Рояалтын татварыг бусад уул уурхайнуудтай адилхан авах хэрэгтэй. Ингэснээр улсын төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл үүнийг олж харахгүй зөвхөн ажиллагсдын цалинд гар хүрч байгаа нь шударга бус байна гэдгийг илэрхийлсэн.  Мөн хуулийг хүчингүй болгох тухай албан шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн даргаас тодрууллаа.

-Эрдэнэт үлйдвэрт нийт хэдэн уурхайчидын тоо болон дундаж цалингийн тоо хэд вэ?Хэд нь хүнд нөхцөлд ажиллаж байна вэ?

- Манай үйлдвэрт нийт 6000 уурхайчин ажилчид ажилладаг.  4000 орчим нь хэвийн бус нөхцөлд, 1000 гаруй нь хүнд хортой нөхцөлд хажиллаж байгаа. Дундаж цалин бол бохир тоогоор хоёр сая орчим байдаг.

 -Хууль хэрэгжих тухай яригдаж эхлэхэд чимээгүй байсан. Батлагдаад хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд яагаад эсэргүүцээд байна вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч этгээд хамаарал бүхий этгээдээс саналыг авах ёстой байдаг. Загийн газар энэ хуулийг санаачилсан. Хамаарал бүхий этгээд нь уурхайчид буюу арай ахиу цалин авч байгаа 72000 иргэн байгаа юм. Их хурал нь хуулиа зөрчөөд, хууль батлаад журам хэрэгжүүлээд явж байгаа нь байж болохгүй зүйл. Хамаарал бүхий этгээдүүдээс санал аваагүй болохоор цуцалж өгөхийг шаардаж байна. Ахиухан цалин авч байна гээд дээрэмддэг, тонодог, кармаа руу нь гараа сунгадаг асуудлыг эсэргүүцэж байна. Энэ хуулийг бид мэдээгүй батлагдаад журам гараад ирхэд мэдсэн. Тийм учраас хатуу тэмцэл  явуулна гэдгээ хэлмээр байна.

-Цалин болон татвар нэмэх асуудлаар нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр гэж байдаг. Тэгэхээр дээд албад болон Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл авч байсан удаа байхгүй юу? 

-Монгол улсын засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван талт хэлэлцээр хийдэг. Энэ хэлэлцээрээр татвар нэмэх асуудлыг харилцан ярилцаж байж шийддэг. Гэтэл Монголын үйлдвэрчний холбоо ямар байр суурьтай байгаа тухай тодорхой мэдээлэл алга. Ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага дуугарах байх гэж найдаж байна.

-Улсын төсвөө алдагдалгүй байлгахын тулд Рояалти татвар нэмэхээс өөр ямар гаргалгаа байна гэж харж байна вэ?.

-Оюу толгой компаниас рояалти татвараа Эрдэнэт үйлдвэрийнхтэй адилхан авах юм бол Монгол улсын төсөвт бараг нэг их наяд төгрөг төвлөрнө. Өнөөдөр Оюу толгой ХХК манай үйлдвэрээс илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Үүнийг олж харахгүй уурхайчдын кармаа руу гар дүрэх явдал байж боломгүй асуудал юм.

-Шаардлагын хариуг хэзээ авах вэ? Хариуг удаавал дараагийн арга хэмжээ юу вэ?

-Одоо гаргаад Засгийн газарт хүргүүлж өгнө. Хуулиараа бол ажлын тав хоногтоо багтаад хариу өгөх ёстой байдаг. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр арга байхгүй. Хуулийн дагуу л явна. Уурхайчид бас дэмжих байх гэж найдаж байгаа. Улс төрийн намуудын тэмцлийн дээд хэлбэр нь өлсгөлөн байх гэж миний хувьд олйгодог. Үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн дээд хэлбэр нь ажил хаялт юм. Эцсийн арга хэмжээ бол ажил хаялт гэж үзэж байгаа.

Т.Ариунтунгалаг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уурхайчин(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Уурхайчид бид гэр орон эхнэр хүүхдээсээ хол олон хоног урт цагаар эрүүл мэндээ золиослож олдог цалингаасаа зүгээр ч нэг хумслуулахгүй шүү

1  |  0
jiu(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

1  |  0
зочин(103.229.121.132) 2025 оны 03 сарын 13

Татвар нэмэх бусад хатуу чанга мэт шийдвэрүүд бүгд зөв өө! Бусад улс орон хөгжлөө манайх хоцорлоо амьдрал муу байна гэж бид ярих дуртай. Харин эрт ийм хатуу мэт шийдврүүдийг зоригтойгоор эрт гарган тависан улс орнууд хөгжилрүү мацах болно Мэдээж ард түмний энэ мэт эсэргүүцэлтэй тулах болно ажиралгүй сөрөн зүтгэ! Үр дүнд нь улс хөгжиж бидний аж амьдрал аажмаар дээшлэх болно Харин тэнэг ард түмэн бид сонгуулиар унагаах магадлалтай

1  |  0
E(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

Ouytolgoin aldsan umaa uurhaichid bolon odor shonojin ajilj bg ajilchdaas nohoh gsen busarmag yavdlaa zogsooh hergtei. Swediin jishee gj tailbarlj bg Zandanshatr irgedee swediin zergt amidruulchaa tegj yarih hergtei bhoo

1  |  0
ЗОЧИН(202.9.40.32) 2025 оны 03 сарын 13

ҮЭ -ҮҮД БҮХ ЗҮЙЛИЙГ ХУУЧИН ТОГТОЛЦООНЫ ЖИШГЭЭР ТООЦДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛС КАПИТАЛИЗМ БАЙГУУЛААД 28 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА. ТАТВАР НЭМЭХ НЬ ЗӨВӨӨ. ҮЭ-ҮҮД УЛС ТӨР ХИЙЖ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ГАЙ ТАРЬЖ, СААД ХИЙДГЭЭ ЗОГСОО...

1  |  0
Уурхайчид(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

Ажилгүй иргэд зөндөө, ажил хийж орон байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж ард нь яаж амжиргаагаа залгуулах тухай бодож суугаа ажилтай хэдийгээ татвараар дарж зовооно гэдэг арай ч дээ. Засгийн газар гишүүд өөрсдийн дотоод зардлаа багасгаж ард иргэдээ бодмоор юм даа.

1  |  0
Zaluuchuud(150.129.142.197) 2025 оны 03 сарын 13

Хүний амьдрал нэг муу байрны зээлийн барьцаанд өнгөрөх ёсгүй.Олон гоё сайхан мөрөөдлийн төлөө та нар амьдрах ёстой.Хорвоо дэлхий уужим.Хулгайч нарын боолчлолыг устгаж чаддаггүй юм бол мөрөө хөөгөөд гадагшаа явж залуу нас, үр хүүхдийнхээ амьдралыг авар.Хулгайч нарыг ичтэл нь явах хэрэгтэй.

1  |  0
zaluuchuud(150.129.142.197) 2025 оны 03 сарын 13

Хулгайч нар Улаанбаатарын газрыг хахуулиар үнэд оруулж дээр нь хятадуудтай нийлэн хамгийн хямд хогоор барилга барьж 8 хувийн зээл гэдэг мөнгө хүүлэлтээр дамжуулан шахаж байна.Залуучууд үүнийг нь төлөх гээд шургаж унах нь холгүй.Аргаа бараад солонгос явж байна. Эндээ гайгүй орлого олоод зээлээ төлж явсан хэдэд нь хулгайч нар ихэд хорсож явсан бололтой татварыг нэмлээ.Одоо тэд нар нь шургаж унана.Өөрөөр хэлбэл монгол хүн амьдрахын аргагүй орчинг зохиомолоор бүрдүүлж байна. Залуучууд минь өөрсдийгөө тэр үнэтэй байрны зээлийн боол болголгүй энэ улсаас зугатацгаа.

1  |  0
Эсэргүүцэгч(66.181.183.28) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын нөгөө хар амиа хичээсэн зан гарсаар л байна. Уурхайчдаас гадна төмөр замчид бас ийм юм яриад л байсан. Та нар л хүн бусад татвар төлөгчид нь тэгээд хүн биш юм уу??? Татвар нэмүүлэхгүй гэж байгаа бол нийтээр нь л нэмүүлэхгүй байвал болов биш үү??? Ийм арчаагүй хувиа хичээдэг болохоор бид яаж ч хөгжих билээ???

1  |  0
Зочин(66.181.161.126) 2025 оны 03 сарын 13

Уурхайчдын авдаг цалин бол амь нас эрүүл мэндээ золиослон байж авч буй цалин юм.Үүнээс 10%-ы

1  |  0
MGL(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

TEMTSEH HEREGTEI , YU YU GEJ HUTSAJ BGAAD SONGOGDLOO HULGAICH NAR

1  |  0
зочин(182.160.2.74) 2025 оны 03 сарын 13

Тэмцэл хийх ньзөв гэж бодож байна.

1  |  0
Top