Өнөөдөр/2018.01.03/ төрийн ордонд “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг нээлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон Нийслэлийн засаг дарга, бусад албан тушаалтнуудын хамтаар “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.
Ерөнхий сайд хэлэхдээ: Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвхи зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утааг бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно гэлээ
“Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дуулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ




Сэтгэгдэл ( 3 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
UTAA HAVAR BOLOHOOR L ARILNA ,ENE LUIVARCHID HARIN HEZEE ARILAH YUM BOLDOO
100-н айлын зах, да хүрээ захаа хурдан нүүлгээ агаар замын түгжрээ гайгүй бноо