Эзэн хаан Акихитогийн хэлсэн үг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

Японы эзэн хаан Акихитогийн 84 насны насан баярын арга хэмжээ өнгөрөгч 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болжээ. Тус арга хэмжээний үеэр эзэн хааны ард түмэндээ хандаж хэлсэн үг хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. Тэрбээр “Цэлмэг хөх тэнгэрийн дор, энэ өдөр төрсөн өдөр минь тохиож байна. Энэ баярыг тэмдэглэхээр ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье... Нэг жилийн хугацаанд олон янзын үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Хүйтний эрч чангаран буй энэ үед хар салхи, аадар бороонд нэрвэгдэж хохирол амссан болон Японы зүүн нутгийн их хэмжээний газар хөдлөлтөд өртөж, өдгөө ч ядуу дутмаг амьдралаар амьдарч яваа хүн бүрийн хэцүү байдлыг ойлгож байна. Хуучин жил улиран өнгөрөхөд багахан хугацаа үлдлээ. Ирж буй он ард олон та бүхэнд минь бага ч болов амар амгаланг өгөх болтугай хэмээн хүсэн залбирч байна” хэмээжээ.

Өөрийнх нь насан баяр болж байхад ард түмнээ гэсэн сэтгэлээ илэрхийлэн ийнхүү хэлсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авсан байна. Түүний насан баярын үеэр 45900 хүн цугларсан бөгөөд "Банзай" болон "урт удаан наслаарай" хэмээн цугларсан олон хашгирч байв.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

1  |  0
trtr(66.181.187.84) 2025 оны 03 сарын 13

ezen haan bol huvi hun bish.

1  |  0
Top