Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2018.01.03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 08-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв
4, 5-нд говийн аймгуудын нутаг болон баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )