Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд 327 хүү, 313 охин мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 02

Баяр, амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан даалгаврын дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллажээ.

 

Энэ хугацаанд түргэн тусламжаар насанд хүрэгчдийн 8,239 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хүүхдийн дуудлага 6,239 байсан аж.

Осол гэмтлийн дуудлага 1,185, төрөх дуудлага 231, хоол, архины хордлогын 248 дуудлага өгсөн байна.

Эмнэлэг, тусгай төвүүдээр яаралтай тусламж авсан нийт 17,758 өвчтөн байсан.

Нийт 632 эх төрж, амьд төрсөн хүүхдийн тоо 640 байсан байна. Үүнээс 327 хүү, 313 охин төржээ.

Мөн нийт 67 хүн өвчний улмаас нас баржээ. Үүнээс насанд хүрэгчид 54 , 0-5 хүртэлх насны хүүхэд 11, 5-18 насны хүүхэд 1 нас барсан байна.

Энэ хугацаанд нийтийг хамарсан хордлого, осол гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй болно. Эмнэлгүүдэд эмчилгээ, үйлчилгээ хэвийн явагджээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Agusia(105.112.47.55) 2025 оны 03 сарын 13

Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа бая

1  |  0
Top