Үс засуулбал эд мал арвидна

2018 оны 01 сарын 01

Өвлийн дунд хар хулгана сар Таван шар мэнгэтэй Харагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2018.1.1, Даваа гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 08.41-17.10
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарах, хуран чуулах, үс угаах, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top