ХААН БАНК: Зөвхөн “АЛТАН КАРТТАЙ”-тай хэрэглэгчид ҮЙЛЧИЛНЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Өнөөдөр 2017 оны сүүлийн өдөр. Шинэ он гарахад ердөө хэдхэн цаг л дутуу байна. Баярын өдрүүдээр хамгийн ачаалалтай байдаг салбарууд бол мэдээж дэлгүүр, зах, үйлчилгээний газрууд, банк байдаг шүү дээ.

Манай улсад хамгийн олон салбартай, үйлчлүүлэгчтэй банк ердөө ганц л байдаг. Тухайн банкийг хүү өндөр, суутгал маш их авдаг, зарим тохиолдолд интернэт, мобайл, АТМ гээд бүгд ажиллахаа больдог, хэрэглэгчийн данснаас мөнгө авдаг гээд иргэд үргэлж гомдоллосоор байдаг. Гэсэн ч дийлэнх иргэд цалин, урамшуулал, тэтгэвэр , тэтгэмж, зээлээ ХААН БАНКнаас авдаг болохоор аливаа асуудал дээр дуугүй өнгөрөх нь энүүхэнд.

Харин баярын энэ өдөр ХААН БАНК зөвхөн алтан карттай хэрэглэгчдээ л үйлчилнэ хэмээн үйлчлүүлэгчдээ гомдоосон сурагтай. Уг нь тус банкны алтан карт эзэмшигчид энгийн карт эзэмшигчдээсээ хавьгүй бага байдаг юм билээ. Үргэлж л хэрэглэгчдийн гомдол тасардаггүй тус банк баярын өдрөөр нь ч үйлчлүүлэгчдийнхээ урмыг хугалахаа мартсангүй.

Уг нь экспресс банкны үйлчилгээ нь иргэдийн амьдралд тун ч нэмэр болж байгаа. Өдрийн талаас илүүг Хаан Банкны дараалалд зогсож өнгөрөөдөг байсан иргэдэд тус үйлчилгээ гарч ирснээр ашиг тусаа өгсөн. Гэвч үйлчлүүлэгчдээ алтан карттай, энгийн карттайгаар нь ялгаж үйлчилсээр байвал тус банкыг зорих иргэдийн тоо улам л багассаар байх биз ээ.


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.187) 2025 оны 03 сарын 13

ОНЫ ЭХНИЙӨДӨР ТЭТГЭВЭР БАЙДГҮЙ ЭЭ

1  |  0
ZONE (66.181.184.173) 2025 оны 03 сарын 13

er ni haan bank hamgiin hund surtaltai uilchiluulegchee yalgaj haritsdag sh dee yamar hudlaa helj baigaa bish

1  |  0
Харамч(103.229.121.227) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэндийн яамны эсрэг пирамид төв зөвхөн алтан карттай хүнд үйлчилнэ.Хадгаламжийн орлого нэмэх гэж очиход ямар ч хүнгүй мөртлөө алтан карттай хүнд үйлчилнэ гээд теллер нь фесфуккээ ухаад сууж бна. Би аргаа бараад дөнгөж хажуу талынх нь Голомтод хадгаламж нээлгээд мөнгөө хийдэг болсон Гүйлгээ тутамаас 300 төг авна ядарсан банк даа ХААН банк Хүмүүсээ ХХБ гүйлгээний шимтгэл авдаггүй бна лээ шүү мэдэхэдтилүүдэхгүй шүү

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

yalgavarlan uzsen asuudliig shalgah heregtei, hamgiin ih gai zovlon avchirdag bank bizdee, damruurah ni l dee

1  |  0
Top