”Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Жил бүр "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.
Мөн энэ үдэш нийслэлийн таван цэгт буюу Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгойгоос ёслолын буудлага хийхээр болжээ.

 

А.Уян

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top