Үс засуулбал жаргал ирнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Өвлийн дунд хар хулгана сар зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр

  • Аргын тооллын: 2017.12.31, Ням гараг

  • Наран ургах шингэх: 08.41-17.09

  • Үс засуулбал: Жаргал ирнэ

  • Барилдлага: Түлэх

  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top