Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн гэдгийг хэн, хүнгүй л ярьцгааж байна. Харин шалтгааныг нь уул уурхайн экспорт багасч, валютын нөөц хомсдож, долларын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж буй. Мэдээж энэ бүхэн эдийн засаг хүндрэх үндэслэл нь мөн үү гэвэл мөн. Гэхдээ “даарин дээр давс” гэгчээр эдийн засаг хүндрэх өөр нэгэн шалтгаан нь төрийн албан хаагчдын тоо өссөн явдал юм. Төсвийн мөнгөнөөс цалинжигчид сүүлийн жилүүдэд мянга, мянгаар өссөн гэдгийг бичигч би ч биш бусад олон эх сурвалж өгүүлж байна.
Төрийн албан хаагчийн тоо 2800-аар өсөв
Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 2800 төрийн албан хаагч нэмэгджээ. Мянга, мянгаар нэмэгдэх төрийн албан хаагчийн тоо өслөө гээд Монголын нийгэмд юу нэмэгдэв гээд бодоод үзье. Болж бүтэж, өөдөлж сэхсэн зүйл лав алга. Цаашлаад төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг гэж байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдолтой 300 албан хаагч одоогоор байгааг баттай эх сурвалжаас сонслоо. Хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоовол дээрх хүмүүсээр төрийн алба бэл нэмнэ.
Үүгээр ч зогсохгүй өнөөдөр манай төрийн албанд түр орлон гүйцэтгэгчээр 4 мянга гаруй хүн ажиллаж байна. Тэр дунд гурван жилийн турш түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс ч бий. Ийнхүү түр орлон гүйцэтгэгчийн тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь төрийн албаны сонгон шалгаруулалтыг тойрох арга ч байж болох талтайг учир мэдэх хүмүүс хэлж ярьж буй.
Улаанбаатар хотын захиргаа 2900 албан хаагчаар бүл нэмжээ
Улаанбаатар хотын захиргааны дэд бүтэц тэлж, сүүлийн гурван жилийн хугацаанд 2900 албан хаагчаар бүл нэмжээ. Ингэснээр нийт ажилчдын цалин хоёр жилийн өмнө 25,8 тэрбум байсан бол өдгөө 50,2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь нийслэлд ажилладаг төрийн албан хаагчдын нэг жилийн цалингийн хэмжээ нь хоёр жилийн хугацаанд 94,5 хувиар өссөн гэсэн үг юм. Бүр тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2014 онд 3809 албан хаагчтай байсан бол 2016 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2014 онд 6860 байсан бол 2016 онд 8359 болж, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсчээ. Харин цалингийн зардал нь 2014 онд 25,8 тэрбум байсан бол 2016 онд 50,2 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ бүхэн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байгаагийн тод жишээ юм.
Үүнээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2014 онд 57 байсан бол 2016 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо нэмэгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой, харин дүүргийн Засаг дарга нар нэгээс дөрвөн орлогчтой байгааг юу гэж ойлгох вэ. Өмнө нь нэг, хоёр хүн хийгээд болоод байсан ажлыг өдгөө гурав дөрвөн хүн хийж байгааг юутай холбон тайлбарлах вэ. “Магадгүй нийслэлийн хүн ам өссөн” гэсэн тайлбарыг өгч болох ч дарга нарын тоог нэмснээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ сайжрахгүй нь баттай. Харин ч гар хөлийн үсэг зуруулах нэг хүн нэмэгдэж, тэр чинээгээр иргэдэд чирэгдэл учрах нь гарцаагүй. За тэр ч бүр дүүрсэн хэрэг гэхэд дарга болгоныг дагаад унах машин, машиныг нь барих жолооч, үүдэнд нь суух нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгаагаас энэ төрийн бүтэц данхар гэж нэрлэгдэхэд хүрээд байгаа юм. Данхар төрийн бүтцийг дагаад төсвийн үргүй зардал төдий чинээгээр нэмэгдэж байгааг анхаараад үзээч, төрийн түшээд ээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaamn

Сэтгэгдэл ( 11 )
ene herreggui oron toonii ajiolchidaar yah um uvch hiideggvi baij ternii orond uildber barik ajilgui humuucee ajiltai bolgomoor um daa
төрийн байгууллагуудад коментерний төлөөлөгч шиг намын шахаасаар орж ирж намдаа очиж хов хэлдэг мэргэжлийн биш мэргэжилтнүүдээр дүүрсэн дарга нар намаас айгаад тэд нартаа юу ч хэлж чаддаггүй бас баруун гарын хүнээ болгоод сөрөг тагнуулчаар ажиллуулж байна. иймэрхүү л дүр зураг төрийн байгууллагад байна даа төгсгөл нь эмгэнэлээр дуусах бий дээ хөөрхийс
River Garden хотхон кв.м 4.500.000 үнэтэй, энэ хотхоны ихэнхид нь Төрийн албан хаагчид амьдардаг. Хувийн бизнес хийж бсан нь яахав, насаараа төрд ажилласан хүмүүс их байна. Ер нь хамгийн амар хялбар баяжих арга бол төрд ажиллах гэж ойлглгдоод бга шүү. Мэдээж цаг наргүй зүтгэдэг жирийн төрийн албан хаагч нар зөндөө бга.
Данхайсан орон тоонд дандаа авилгачдыг ажилуулчихаад таны төлөө зүтгэе гэж юу яриад байна аа
Zochin [ 202.183.241.2 ] 0 секундын өмнө China d manaih shig hun amtai hotod 7-8 dahin baga turiin uilchilgeenii bolon turd hamaaral buhii humuus alba haaj, ajil hiij tsalinjdag. Tegeed ch ur dun undertei humuuseer burduulj bolood bna. Manaid kkk
China d manaih shig hun amtai hotod 7-8 dahin turiin uilchilgeenii bolon turd hamaaral buhii humuus alba haaj, ajil hiij tsalinjdag. Tegeed ch ur dun undertei humuuseer burduulj bolood bna. Manaid kkk
ail bolgonoos negiig n darga bolgochooch tegwel ah dvv naraa tatad bvgd shan amidrah yum bishv
vnen shvde aimgiin zahirgaand bagtdag bsan gazruud bvgd tusda bairtai bolson bn howsgold l gehed enenii zardal zondoo lbga
1 байгууллага л гэхэд 2-3орлогчтой байхад нэмэгдэхээс яахав
Ийм учраас төрийн албаныханд би хувьдаа итгэхгүй.10төгссөн гадаадад аяга угааж бж ирсэн пээдгэр мэдлэг боловсролгүй юмс бөөлжөс цутгуулдаг
Данхар бүтэц чинь олж ядаад бодож шогшроод байх юу бн??ойлгомжтой шүүдээ намын цүнх баригч нар бүгд ямар нэг төсвийн байгууллагад ажилд орсон.ах дүүгээ бүгдийг орцулдаг.танил талаа бас гар хүндрүүлээд ажилд орсон .тэд нар төрийн албанй шалгалт өгөөгүй.өгсөн байлаа ч тэнцэхгүй оо толгойнууд буй мэдээж.Хцдлаа гэвэл төрийн өлбанд шалгалт хийх хэрэгтэй.хамгийн доод нэгж хорооноосоо эхэл арын хаалга авилга боловсрол мэдлэггүй г.м. муу муухөй бүгд байгаа.ЗаТэгжэд том газрууд агентлгууд хуурөмч диплом үнэмлэхтэй авилгө огсөн гадаадад ага угаж баыгаөд ирсэн мөнуухайнуудаар дүүрцэн бншүүдээ тэднээс