Зөвшөөрөлгүй газраас салют худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг зохион байгуулж байна.

Одоогоор шалгалтыг 88 объект хийж, 346 зөрчил илрүүлэн, 74 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулах талаар албан шаардлагыг  56 байгууллагад хүргүүлжээ.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. Иймд   пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй газраас худалдан авч, хэрэглэх заавар, санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамикийг орон байр, тасалгаанд, сүлд модны ойролцоо, шатах материалтай орчинд хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж байгууллага  сүлд мод, гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектыг харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top