Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, арванхоёрдугаар сарын 28-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны нэгдүгээр сарын 1, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарууллаа.
Нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байна
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Булган аймгийн Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сум, Завхан аймгийн Сонгино сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн сум 21-35 см /6 аймгийн 15 сум/, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Могод, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цэцэн-Уул сум, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Бүрэн, Жаргалант, Цээл сум, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Тариалан, Хяргас сум, Хэнтий аймгийн Өндөрхаан, Мөрөн сумын нутгаар 11-20 см (9 аймгийн 24 сум) зузаан цастай байна.
Т.Ариунтунгалаг
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com