Цаг уур, орчны шинжилгээний газраас зудын эрсдэлийн үнэлгээ гаргасан байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувь эрсдэлтэй байна гэж гарчээ. Үүнд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хил залгаа нутаг, Булган аймгийн өмнөд, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун болон Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд хэсгээр нэн их буюу эрсдэлтэй байна гэв. 20 гаруй хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )