Их Британий Ерөнхий сайд Тереза Мэйн ажлын албаны дарга өдгөө 61 настай Дэмиан Грин албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлаа хүлээлгэж өгөх болсон шалтгаан нь 2008 онд ажлынхаа компьютерт порно бичлэг хадгалж байсан нь илэрснээс үүдэлтэй аж.
Түүний хэргийн тухай мэдээллийг анх Нийслэлийн цагдаагийн туслах ажилтан Bob Quick олон нийтэд дэлгэжээ. Нийслэлийн цагдаагийн туслах ажилтан Bob Quick хэлэхдээ “2008 онд засгийн газрын алдагдлыг шалгах зорилгоор нэгжлэг хийхэд Дэмиан Гриний компьютер дээр байсан порнографикийг материалыг олж илрүүлсэн” гэсэн байна.
Дэмиан Грин "Өөрийн үйлдэлдээ харамсаж байна" хэмээн уучлалт гуйж, албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүсэлтийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт хүлээн авсан байна.


Б.Янжиндулам
www.zindaa.mn
www.todayonline.com

Сэтгэгдэл ( 0 )