Э.Энхболд: Мөрдэстэй хүн эрс хүнлэг байдаг юм билээ

2017 оны 12 сарын 23

 

Enkhbold Enkhbaatar гэх фэйсбүүк хаятай залуу нэгэн цагдаа залуугийн сайхан сэтгэл, тусч үйлийн талаар ийнхүү хуваалцлаа.

"Автомашины зорчих хэсгээр энэ хөгшин тэргэнцэрийнхээ дугуйг бээлий ч үгүй бээрсэн гараараа түлхэн, мөстсөн замыг үл мэдэгхэн хороож байгаа харагдав. Дэргэдүүр нь давхилдах машинууд дайрах нь холгүй сүлжилдэхийг хараад явган хүний замаар ядаж очих газар руу нь хүргэж өгье хэмээн сэтгэж хөлийн хурд нэмэн би гүйж эхэлсэн юм.

Өвгөнийг тосон тэр цаана байсан цагдаа мөн гүйж яваа харагдана. Хоёул халз тулдагийн даваан дээр өнөөх цагдаа "Ах минь хаа хүрэх гэж яваа юм. Машин замаар явж болохгүй шүү дээ" гэхэд өвгөн очих газраа амандаа аажуухан хэллээ. Өнөө цагдаа "Та буруу тийшээ явах гээд байна. Би таныг хүргэж өгье" гэх нь сонсдов.

Хүний зураг хөргийг хамаагүй авч, сошиал орчинд түгээж болохгүй гэж бодоод араас нь л энэхүү зургийг авсан юм. Мөрдөстэй хүн эрс хүнлэг байдаг юм билээ. Хэн нэгний тушаалаар биш хүн чанарын үүднээс өвгөнд халуун сэтгэлээр хандсан байх. Энэ хөгшин, цагдаа залуу хоёрын нэрийг асууж түвдсэнгүй. Ямартай ч тэр цагдаа хүн чанартай, өр зөөлөн нэгэн байсан.

Баасан гаригт тохиолдсон сайхан зүйлсийн нэг нь энэ байв.
Сайхан бүхнийг харамгүй түгээцгээе."


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zx(103.229.122.23) 2025 оны 03 сарын 13

aliaagaa aldaxaaraa argaa baraxaagaa cagdaag duuddag biz ee busad yedee matdag....cagdaag////////

1  |  0
Бат(103.26.194.194) 2025 оны 03 сарын 13

Доромжлох тусам өнгө орноо гэж. Цагдаа нар минь хичээцгээгээрэй. Жингэрүүд гонгинож л байг. Монгол Цагдаа ажрахгүй дээ. Олны дотор овлигүй адгийн шаарууд бийг мартаж болохгүй. Тийм хүн сүгнүүд байгаад байгаа учраас л цагдааг байлгаад байгаа юм шүү дээ. Уг нь хүн хүндээ дайсагнадаггүй бол цагдаагаар яах вэ дээ. Цагдаа нараа урагшаа

1  |  0
ЗОЧИН(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН ЦАГДАА НАРТ АМЖИЛТ. БАГА ТУШААЛЫН ЦАГДАА НАР Л АЖЛАА САЙН ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ДАА ТА НАР АНЗААРААРАЙ.

1  |  0
Наса(202.9.41.105) 2025 оны 03 сарын 13

Цагдаа нар хүнтэй аятайхан харьцдаг гэж үү. Бүгд л ялтан хэрэгтэн юм шиг аашлана. Уг нь иргэддээ илүү үйлчилбэл сайхан л алба

1  |  0
Эрс хүнлэг(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

Эрс хүнлэг гэдэг нь ямар хүнлэг гэж байгаа юм бол?

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

goe shyy, iimerhyy hynleg saihan hymyys baih um, zagdaa uhaalag uhamsartai hyn baina

1  |  0
Top