Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины ил зогсоол дээрээс хучлага болоод эд анги хулгайд алдагдах хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 14-ний БГД-ийн IV хороо 17-р байрны зогсоол дээр сэжиг бүхий хоёр этгээдийг саатуулж шалгахад тус дүүргийн 9 дүгээр хороонд суух Б /эр.17н/, Т /эр.17н/ нар зогсоолоос “Toyota Prius-20” маркын таван автомашинд халдаж, 16 ширхэг толийг хулгайлан авч явсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тус хэргийг БГД-ийн Цагдаагийн Хэлтэс-2 дээр шалгаж байна.
Түүнчлэн "СХД-ийн 19 дүгээр хороо 58-р байрны гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа" гэсэн мэдээллийг авч шалгахад “Toyota Prius-20” автомашины хучлагыг СХД-ийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэрэг их гарч байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )
энэ гомо мөнхөө гэдэг халхын шоронгийн нэр баастсан доошоо орсон хулгайч ичиж амьдраасай.
Mongoliin niit Ard timnii ed hurungiig hilgailsan buleg etgeeduudiig yah gej bn. Tsagdaa guai.
Төр засаг ажилгүй иргэдээ ажилтай болгох арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол хулгайчид улам их болж цагдаа хүчний байгууллага хүчрэхгүй болно доо
Saihan zaluu humuus bj oyutolgoi tavantolgoi yavj ajil hudulmuriin amtiig medreed hamt olon dund orood yavah heregtei dee.ed nariig heregtseetei gazar ni holboj ugdug oligtoihon turiin baiguullaga gargaachee.muu sain ch mongoliin ireedui yum bga bizde ene zaluus chine
Хулгайчийг барьж чадаагуй, чадахгуй чадахч угуй байлгуйдээ! Хэрвээ хулгайчийг барьсан л юм бол царай зусийг нь нуугаад байдаг нь сонин л байнашуу! Худлаа байлгуй!!!
Hudlaa yum bichihee boli barisan l yum bol tsariagii n harii
Барьсан илэрүүлсэн чинь үнэн бол наад хулгайчдийн царай зүсийг харуулаач.Хулгайчийг барьсан худал биз дээ.Үнэн бол наад хулгайч нарын царайг хармаар байна шүү.