Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амарна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар хэлэхдээ "Амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчний өвчлөл 21 аймагт 5.6 хувьтай байна. Сургуулийн ирц 75, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна.
Нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд байна. Энэ нь ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногийн судалгаанаас энэ 7 хоногийн судалгааг харахад томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн учраас бид цаг алдахгүйн тулд сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )
1990 onoos hoish huduunuus orj irsen humuis butsaad nuumeer ym tegej baij utaa bagsah ym bishu
ХАРИН БҮР ЗУНЫ АМРАЛТЫГ УРТ БОЛГОЖ, ЦЭВЭР АГААРТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ДОЛООГЧ НАР БАС БАГШ НАР ХҮҮХДҮҮДЭЭР ЁСТОЙ ТОГЛОХ ШИГ БОЛЖ БАЙНА. НЭГ БОЛ АЖИЛ ХАЯНА, НЭГ БОЛ МӨНГӨ НЭХНЭ, НЭГ БОЛ АЖИЛ ЗОХИОН БАЙЛСАН НЭРТЭЙ ТЭНҮҮЛНЭ. ХҮҮХДЭЭР ТОГЛОДОГ УЛС ОРОН СӨЭӨХИЙН ШИНЖ. НӨГӨӨ ЭРГҮҮ ТҮГЖИЛ ХҮРЭЛСҮХ ИЙМ Л ШИЙДВЭР ГАРГАНА ДАА .ӨӨРИЙН ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ.
ЭХ ЭЦЭГ НЬ АЖИЛДАА ЯВЖ, ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ЦООЖИЛОХООР УТААНД ХОРДДОГГҮЙ, ӨВЧИН ХҮРДЭГГҮЙ ЮМ УУ. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДЭД ХҮРДЭГГҮЙ, СУРАГЧДАД ХҮРДЭГ ХАНИАД ЮМ УУ ЭРГҮҮНҮҮДЭЭ
САЙД НЭРТЭЙ ДОЛООГЧ ЦОГЗОЛМАА САРАНГЭРЭЛ НАР ЮУ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙНААА. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД Ч ХАНИАД ХҮРЭХГҮЙ ДУЛААН ЖИЛ БОЛЖ БАЙХАД ӨВЧИН ДУУДААД, ТЭНЭГҮҮДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ГАДААДАД АМРААХ ГЭЖ ГАЖИГДАЖ БАЙНА. ЭХ ЭЦЭГ НЬ АЖИЛТАЙ ХҮҮХДҮҮД ГЭРТЭЙ ЦООЖТОЙ БАЙХААР ЭНЭ ДУЛААН ЖИЛ ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ БАЙСАН ДЭЭ. ЭРГҮҮНҮҮДЭЭ
Er ni bol 12 sariin 1nees amruulakh ni zov yum shigee. 12 sard id ovchnii golomt ekhelj, urgeljildeg sar. 1 sard eronkhiidoo gaigui bolchikhdog shuu dee