Гадаад хэлний мэдлэг бол үндэсний бахархал биш

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

Монгол Монголоороо оршихын тулд үндэсний түүх соёл, эх хэл, түүний арвин баялаг өв уламжлалыг үр хойч маань өвлөх учиртай. Гэвч даяаршиж буй энэ цаг үед ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ төрөлх монгол хэлнээс нь илүү гадаад хэлийг сургахыг илүүд үздэг болжээ. Энэ талаар Монгол судлаач Кимүра Аяако "Гадаад хэлний мэдлэг бол
үндэсний бахархал биш" гэсэн нийтлэлдээ

"Гадаадын хүн монгол хэл жаахан сурчихаад монгол хүнтэй монголоор ярьж эхэлбэл цаад хүн өөдөөс шууд л орос хэлээр хариулдаг цаг байсан. Япон хүн гэдгийг мэдэх юм бол, би хэчнээн ч монголоор ярих гэж оролдоод нэмэргүй. Миний монгол хэлнээс илэрхий доор япон хэлтэй байлаа ч японоор ярих гэж учиргүй зүтгэнэ. Бид Японд байгаад ярилцаж байгаа бол ч бас яая гэх вэ. Харамсалтай нь, Монголд байгаа атал ингээд байдгийн учрыг огт ойлгохгүй явна.
Японы нэг сэтгүүлч 1970-аад онд Мажарын нийслэл Будапешт хотноо зочид буудалд буугаад, жижүүрээс нь орос хэлээр өрөө сураглажээ. Тэгтэл тэр жижүүр нуруугаа цэхлэн гэдийж, төв ихэмсэг байдалтай болоод, маш цэвэрхэн орос хэлээр өөдөөс нь “Би орос хүн биш учраас орос хэл огт мэдэхгүй. Мажар хүн надтай манай хэлээр л яригтун” гэж хариулсан байна. Тэр цагийн Монгол, Мажар хоёрт орос хэлний нөлөө, орос соёлын нөлөө адилхан л хүчтэй байсан нь мэдээж. Гэтэл эх хэлэндээ хандах үндэсний бахархал ийм их ялгаатай байгаа нь хачирхалтай.
Монголчууд монгол эх хэлээрээ хэр зэрэг бахархдаг үндэсний бахархалтай байна вэ? Гадаад хэл сурах хар шуурга дайрч байгаа өнөө үед “Манай хүүхэд унаган орос хэлтэй”, “Манай хүү унаган англи хэлтэй”, “Манай охин герман хэлээр ус цас” гэж хөөрцөглөх мөртөө “Хүүхэд маань монгол хэлээ бараг мэдэхгүй” гэж суугаа монгол аав, ээж маш олон байна. Хүүхэд нь эх монгол хэлээ сураагүй хоцорсныг харин ч хөөр бах болгон үзэж, ичих мэт байдал дунд жишим ч үгүй суугаа монгол иргэнийг хэн гэлтэй вэ? Эх орондоо, эх хэлэндээ ингэж ханддаг монгол хүн олон байгаа ч басхүү өөр сэтгэлтэн байдаг юм билээ. Гэлээ ч, гадаадын хэл сураад, өөрийн хэлийг сураагүйгээ гүн утгаар эс ухааран, гадаад хэл сурсан хувийн бахархалдаа автаж, эх хэлээ суралгүй, үндэсний ухамсар мэдрэмжгүй болсон эмгэнэлт байдлыг танихгүй төөрч яваа цагт эртний түүхтэй Монгол орныг ирээдүйд яаж авч явах бол гэхээс сэтгэл түгшмээр бус уу?" хэмээн бичиж байжээ. Энэ нийтлэл одоогоос 20 жилийн өмнө нийтлэгдэж байсан ч өнөөдөр бодит байдал хэвээрээ л байна. Өөрөөр хэлбэл, монголчууд сүүлийн 20 гаруй жил гадаад хэл хэмээн туйлширчээ. Энэ бүхний эцэст, Монгол хэл мөхөх аюултай хэлний тоонд ороод байна. Тодруулбал,

Дэлхий дээр 6000 гаруй хэлнээс өдөрт 10-20 хэл мөхөж байгаа юм байна. ЮНЕСКО ойрын хугацаанд мөхөх аюултай хэлэнд МОНГОЛ ХЭЛ-ийг бичиж, аюулын харанга дэлдэснийг зарласан юм билээ. ХЭЛ СОЁЛ МӨХВӨЛ ҮНДЭСТЭН МӨХДӨГ. Энэ бүхнийг төрийн бодлогын түвшинд анхаарах цаг болжээ.
С.Баяр
Эх сурвалж. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(60.10.19.191) 2025 оны 03 сарын 13

Sanjiin Bayar bicheed bgaa yum uu? Arai ugui bhaa ter hun ulsaa zarah uhaan bna uu gehees bish ardaa uhaaruulah uhaan bhgui dee

1  |  0
Mongol(60.10.19.191) 2025 оны 03 сарын 13

Sanjiin Bayar bicheed bgaa yum uu? Arai ugui bhaa ter hun ulsaa zarah uhaan bna uu gehees bish ardaa uhaaruulah uhaan bhgui dee

1  |  0
ЗОЧИН(59.153.113.28) 2025 оны 03 сарын 13

сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно

1  |  0
Зочин(122.201.31.81) 2025 оны 03 сарын 13

Япон хэл хэлээ л биз . Монгол хун олон хэл сурч байж дэлхийд амьдарна. Япон хун ямар ч хэлгуй байхад япондоо хэвийн л амьдарна. Улс орон бур еер шуу дээ

1  |  0
Хум пад(103.229.122.15) 2025 оны 03 сарын 13

Эрдэмтэн сэтэртэй хэдхэн хүн хуучин бичиг үсэгт шилжих нэрийн дор монгол хэлийг устгах ажлыг 1990 оноос эхлүүлсэн. Одоо шинэ үсгээр ч гайгүй бичих хүн олдохгүй болсон. Хийрхэл бол мөхөл, сөнөл! Одоо ямарч аврал байхгүй болсон!

1  |  0
7777777(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД АА хамгийн эхлээд сайхан зөв ” САЙН БАЙНА УУ? ” ”САЙН БАЙЦГААНА УУ? ” гэж мэндэлж сурах хэрэгтэй байна ...ЗӨВ МЭНДЭЛЖ СУРАХ хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна ...нэгдээрэй

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

er ni archaagui hymyys l tegdeg umdaa gadaad hel guized suraagui baij us zas geed baidag, mongol hel hyyheddee ezemshyyleh uhamsar chadvargui hymyys l tegj yaridag baih

1  |  0
7777777(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ МӨХВӨЛ ҮНДЭСТЭН МӨХДӨГ. Энэ бүхнийг төрийн бодлогын түвшинд анхаарах цаг болжээ.ЭНЭ МАШ ЗӨВ СЭДЭВ ХҮНДСЭН БАЙНА ДАА ... ОДОО МОНГОЛ ХЭЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН.... ҮҮНИЙГ НЭН ДАРУЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ .. МОНГОЛ ТЕЛЕВИЗЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ....ЗУРАГТААР ЯРЬЖ БАЙГАА ӨӨРИЙГӨӨ СУРВАЛЖЛАГЧ ГЭЭД БОДЧИХСОН ХҮМҮҮС МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ ЯРИХГҮЙ БАЙНА ДАА.. ХАМГИЙН ТҮРҮҮНД ЗӨВ САЙХАН МЭНДЭЛЖ СУРМААР БАЙНА ..МОНГОЛЧУУД АА...

1  |  0
Top