Муухай Монгол хүний тухай 1990-ээд оноос хойш ярьсаар ирсэн.Түүнээс өмнө Данзанравжаагийн үед ч муухай татвараар амьдрагчид, монгол хүмүүсийг “Ичиг ичиг ичиг” хэмээн шүлгээр илэрхийлсэн байдаг. Монголын ямар ч түүхэнд энэ дүр байсан, оршсоор ирсэн юм л даа. Одоо бол улстөрчид муухайгаараа, хөрөнгө чинээ ихтэй бол муухайгаараа дуудуулаад байгаа.
Сүүлийн үед торгууль дээр татвар нэмэгдсэн нь бидний муухай Монгол занг улам тодрууллаа. Зах зээлийн нийгэмд халаастай нь ярихаар энэ зан их томруун харагддаг санжээ. Улстөрчдөө иргэд нь иргэдийгээ улстөрчид нь хардсаар...ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт манай улс хамрагдах болсонтой холбогдуулан 2017 оны улсын төсөвт тодотгол хийсэн үеэс татвараар давтагдаж илэрхийлэгдэх муухай монгол зан улам тодорсон юм. Энэ үеэс долоон төрлийн татварын асуудал хөндөгдсөн. Эко буюу приус машинд ногдуулах татварыг хэрэгжих хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр хойшлуулан 2017 оны долдугаар сарын 1 болгож, татвар хэрэгжсэн хугацаанд хураагдсан татварыг иргэдэд буцаан олгож байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 50 хувиар бууруулан хэрэгжээд явчихсан.
"Приус" машины татвар үйлдвэрлэсэн оноос хамаарч 25 мянгаас 1.3 сая төгрөгөөр нэмэгджээ.Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4-47 сая төгрөгөөр нэмэгдүүлж байсан.
Хувь хүний орлогын албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар нэмнэ. Тухайн хүний цалингийн хэмжээ хэдэн төгрөг байхаас хамаарч татварын хувь өөр өөр байна. Иргэний цалин 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10 хувь, 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь, 2.5-3.5 сая төгрөг бол 20 хувь, 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Сангийн сайд татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь татвараа төлөх тухай тайлбарыг өгч байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос сар бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг гаргадаг. Энэ оны эхний 11 сарын байдлаар 38 мянган аж ахуй нэгж байгууллагын 606.3 мянган ажиллагчид судалгаанд хамрагджээ. Ажиллагчдын 36 хувь буюу 218.6 мянга нь 500-900 мянган төгрөгийн цалинтай бол 16.6 хувь нь 900-1300 мянган төгрөгийн цалинтай ажээ. Харин 17.8 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай бол 11.7 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай гэсэн тоон статистик гарчээ.
240 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар,
-500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар,
-1.300.0-1.500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар,
-1.500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар өмнөх улирлаас нэмэгдсэн хэмээн танилцуулагдсан юм.
1.5 сая буюу татвар төлөх хэмжээний цалинтай иргэдийн тоо таван мянга шахмаар нэмэгджээ.
Эдгээрээс хамгийн их буюу 2.2 сая төгрөгийн цалинг уул уурхай олборлолтын салбарынхан авдаг байна. Харин хамгийн бага буюу 605.6 мянган төгрөгийн цалинг урлаг, үзвэрийн салбарынхан авдаг гэсэн дүн мэдээг холбогдох байгууллагаас гаргасан юм. Шинэ он гарангуут уул уурхайн салбарын зарим ажилтан авдаг цалингаасаа татвар төлөхгүй хэмээн сошиалаар хүртэл бяцхан эсэргүүцэл үзүүлж муухай монгол занг илэрхийлээд эхэлж байна. Татвар хураагч нь гоё тайлбар өгч, татвар төлөгч нь муухай үгээр харааж, дундаас нь шийдвэр гаргасан улстөрчид нь хождог монгол хүний муухай зан татвараар дамжин улам тодруун илэрхийлэгдсээр байгаа нь өнөөгийн нийгмийн өнгө төрх, бидний амьдралын үнэн зураг уу.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 2 )
ireeduigees hulgailj bna gesn ug
ene tatbar gej arai dendlee.ard irged ni yaduuraad l.uls torshid ni bayajaad l......ter NDW gej hereggvi tatbar neg bna.obdood vzvvlne mongo hebtene mongo honglolt gej vgvi.vvniig or tas ogmoorgvi bna.ard irged mini.odoo MONGOLSHUUD bosoh tsag boljee.ene tatbaruud arai dendlee wvv dee.......