Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2017 оны 12 сарын 22

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Шинэ жилийн баяр’’-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготойбүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо.  Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооныалбан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4-ийн ажилчид оролцож 4 бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ.

Цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явагдана. Цэвэрлэгээний явцад дүүргийнЗасаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавин ажиллах юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж,  идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(166.137.244.125) 2025 оны 03 сарын 13

Баяр ёслолын үеэр компаничилж цэвэрлэх биш, байнга цэвэрхэн байх ухамсарыг суулгаж өгөх нь чухал биш үү

1  |  0
Top