Монголчууд сүүлийн үед хэтэрхий омогтой болж байна. Хамаг буруугаа хавьтсан ойртсон бүр рүүгээ чихэхэд бэлэн болж, өөрийн болж бүтээгүй бүхнээ төр засагтайгаа холбон тайлбарладаг, тохдог болж. Саяхны нэг өдөр сайтын редакц руу уншигч утас цохиж гомдолтой байгаагаа их л ууртайгаар илэрхийлж байх юм. Тэрбээр “Цахилгааны хөлс сард 40 мянган төгрөг гардаг байснаа гэр хорооллын иргэдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг 50 хувь бууруулах Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 60 мянган төгрөг гардаг болчихлоо. Болиулаад аль” хэмээн омогдох аж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэр гаргах түвшний байгууллага биш гэдгийг ойлгуулах гэсэн боловч нэмэр алга. “Би үнэхээр их эрчим хүч хэрэглэчихсэн шүү дээ” гэхээсээ “Хэрвээ үнийг хөнгөлөөгүй бол би хэрэглээгээ хэтрүүлж, илүү мөнгө төлөхгүй байсан” гэдгийг урьтал болгон дайрч давшлах түүний үгийг чимээгүй сонсохоос өөр арга үлдсэнгүй.
Тэрхүү гомдолтой иргэн өрхийнхөө цахилгааны хэрэглээг багцаалаад 40 мянган төгрөг хавьцаа бариад байж дөнгөдөг байсан гэнэ. Гэтэл 50 хувь хөнгөлөх сургаар хэрэглээгээ хязгаарлахаа больжээ. Улмаар төлбөр нь 140000 төгрөг гарч, хөнгөлөлтөө хасахад 60000 төгрөгийн төлбөртэй үлдсэн байна. Энэ нь түүнийг маш ихээр бухимдахад хүргэсэн аж. Төрөөс 80000 шахам төгрөгийг нь хөнгөлчихөөд байгааг мэдсэн хэрнээ ингэж байгаа юм.
“Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ” гэдэг энэ. Тэр хөнгөлж байгаа хөрөнгө хэний халааснаас гарч, хэний халаасанд ордог тухай ярихаа больё. Харин наана цааныг ялгахгүй, авах идэхийн дон шүгэлсэн, хэтрүүлж хэлбэл тэнэг нь дэндсэн хэрэглэгчид ихсэх болсон нь түгшүүр төрүүлэх асуудал болж хувирчээ. Өмнө нь хүйтэн гэртээ пакришк түлж, арайхийн дулаацаад 20 мянган төгрөг төлдөг байсан хэрэглэгч хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлэхэд төлбөр нь урьдын адил гарна гэдэг боломж биш гэж үү. Иргэд маань үнэхээр хэцүү болчихжээ. Үүнд төр засгийн буруу бас бий. Улсын төсвөөс аль болох томоор шанагадах хүсэлдээ автан хэтэрхий их хөнгөлөлтийг санал болгож байгаа нь ийм байдалд хүргэж байна. Иргэд ядуу байгаа нь бас нэг шалтгаан. Хүний тэсвэр тэвчээрийн дээд цэг гэж бий. Гомдол мэдүүлсэн иргэний хувьд тэр цэг нь 20 мянган төгрөгтэй тэнцэж байсан хэрэг. Нэгэнт тэвчээрийн хязгаарт хүрсэн учраас үнэхээр их эрчим хүч хэрэглэсэн гэдгээ мэдэж байвч “Өмнө нь хүргээд болоод байсан” гэсэн үгсийг унагаж байгаа хэрэг юм болов уу. 20 мянган төгрөгөөс болж найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэг ч гарлаа. Энэ тэвчээрийн хязгаарыг эвдэх мөнгөн дүн өдрөөс өдөрт буурсаар л байна. Магадгүй, цаашид ч улам багасах байх. Амьдрал олны хэлдгээр үнэхээр “бүрзгэр” байна шүү. Хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлөхдөө ингэж байгаа улсууд хэрэглээгүй барааныхаа үнийг төлөх болбол яана гэж та бүхэн бодож байна? Би “Мянганы солрилтын сан, Цэвэр агаар төслийн мөнгө шавхагдах тэр үед та бүхэн яах вэ” гэж л асуух гээд байна. Тэр үед утаагүй болчих юм бол сайхан л байна. Гэтэл утаагүй болчихлоо гээд хөнгөлөлтөө больчихвол хэрэглэгчид “ойлгохгүй” юм биш биз дээ. Ийм юм болж магадгүй нь байна шүү. Орон сууцанд орчихсон хойноо “Гэр хороололд байхад 50 хувь хөнгөлдөг байсан биз дээ” гэж муйхарлан зүтгэж ч магадгүй. Одоо яана. Иргэдэд хэрэглээний соёлд суралцах шаардлага мөн ч их байна санж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )
ard tymen yamar mongoor amdardag bolood zahilgaan iim ih garch baigaa um be, zov shdee ter hynii, baga zalintai hynii zalin barag ter chigeeree yavj baina, er ni mongold zahilgaan ondor baina
ard tymen yamar mongoor amdardag bolood zahilgaan iim ih garch baigaa um be, zov shdee ter hynii, baga zalintai hynii zalin barag ter chigeeree yavj baina, er ni mongold zahilgaan ondor baina
ard tymen yamar mongoor amdardag bolood zahilgaan iim ih garch baigaa um be, zov shdee ter hynii, baga zalintai hynii zalin barag ter chigeeree yavj baina, er ni mongold zahilgaan ondor baina
DEEREMCHIDEES HAIH N ZUV
Арай хэтэрч бнаа хяналт шалгалт хариуцлага гэж байхгүй боллоо сөөх гээл 65000,
Үнэн шүү. Бэртэгчингүүд улам л их болж байна. Хүний өмнөөс амьдраад байгаа ч юм шиг. Дотор муухайруулсан шимэгч паразитууд ч ойлгох ухаарах нь юу л бол.