П.Анударь охины хагалгаа амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

БНСУ-ын “Мёнжи” эмнэлгийн зүгээс зохион байгуулсан “Сайн үйлсийн аян”-ы хүрээнд П.Анударь охин зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойн мэс заслын хагалгаанд орохоор явсан. Мэс засал амжилттай болж охины бие хурдан эдгэрч тэнхэрч байгаа ажээ.

П.Анударь охин нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд суралцдаг. АНУ-ын Олон улсын Боловсролын зөвлөлөөс Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Америк улсад нэг жил суралцах FLEX Mongolia хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн юм. Гэвч эрүүл мэндийн улмаас  АНУ-д суралацж чадахгүй байдал хүрч мэдэхээр байсан ч ийнхүү сайн мэдээ дуулгасан байна.  Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Сонам анагаах ухааны их сургуулийн Менжи эмнэлэгтэй хамтран ажилладаг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top