“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нэмэгдлээр авто эргүүлийн 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэжээ. Мөн гурван гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, амиа хорлохыг завдсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоожээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )