Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа “сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” болох 300 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүх албан хаагчдад дээрх урамшууллыг олгох юм. Тэгвэл багш нар 300 мянган төгрөгөөс татвар суутгаж байгааг эсэргүүцэж байгаа аж.
"Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
- 300 мянган төгрөг төрийн албан хаагчдын дансанд бүтнээрээ орохгүй байна гэсэн. Шалтгаан нь юу вэ?
- Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх гэж буй тухай нийгэмд сенсаци дэгдээсэн. Гэвч бодит байдал дээр 300 мянган төгрөг олгохгүй байгаа. Урамшуулал хэлбэрээр олгож байгаа мөнгөнөөс татвар суутгаж байгааг бид эсэргүүцэж байна. Олгож буй 300 мянган төгрөгөөс ХОАТ-ын 10 хувийг суутгаад, 270000 төгрөгийг олгож байгаа. УИХ-ын 67-р тогтоолоор урамшуулал гэсэн нэртэй батлагдсан тул цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэгт орж бодогдох учраас хуулийн дагуу суутгалуудаа авсан байх. Анх багш нартай тохиролцохдоо тэтгэмж гэсэн нэртэй 300000 төгрөг өгнө гэж байсан боловч тогтоол гарахдаа өөрчлөгдсөн нь харамсалтай байна. Тэтгэмж хэлбэрээр байсан бол 10 хувийг суутгахгүй төрийн албан хаагч нарын гарт шууд 300000 төгрөг өгөх байлаа.

- Багш нарын тэмцлийн үр дүнд цалинг ирэх оноос 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн. Бодитой шийдвэр гарсан уу?
- БСШУСЯ-ны Үйлдвэрчний эвлэл ирэх онд цалин нэмүүлэхээр Засгийн газартай хэлэлцээр хийсэн. Одоогоор гарсан ямар нэгэн шийдвэр сонсогдоогүй. Тэд бидний өмнөөс хөдөлмөрчдийнхөө цалин хөлсийг, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэхээр ажиллах үүргээ хүлээх хэрэгтэй гэж бид итгэж, найдаж байгаа.
- Багш нарыг цалингаа нэмүүлнэ гэхээр эмч, цагдаа нар адилхан цалингаа нэмүүлнэ гэсэн хүсэлтэй байгаа. Энэ тухайд таны бодол?
- Боловсролын хуулинд “БОЛОВСРОЛ БОЛ ТЭРГҮҮЛЭХ САЛБАР” гэж хуульчилсан байдаг ч энэ нь бодит амьдрал дээр ямар үнэлэмж, үнэ цэнэтэй байгаа билээ дээ. Ирэх оноос бидний тэмцэл стратеги арай өргөн хүрээнд боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Боловсролыг бизнесээс ангид байлгах. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын ажлын байрны дарамтыг багасгах, захирал, эрхлэгч нарын хэрээс хэтэрсэн дарамт, шахалтыг багасгах, удирдлагуудыг намын харьяаллаас гаргах, хамт олны саналыг үндэслэн тэднийг сонгодог тийм шударга удирдлагын тогтолцоотой болгоход анхаарна. Багш нарыг урьдчилгаа төлбөргүй орон сууцжуулах асуудлыг ч хүчтэй ярина. Төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулж ангилал зэрэглэлийг “БОЛОВСРОЛ ТЭРГҮҮЛЭХ САЛБАР” гэсэн шинэ нэршилтэй болгох, ингээд хуульчлаад өгөхөөр багшийн нийгмийн асуудал хуулиараа шийдэгднэ.
- Хэрэв ирэх онд цалин нэмэгдэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлэх үү?
- Ирэх онд багш нарын тэмцэл улам хурцадна. Шаардлага гарвал ОУВС гэж эдийн засгийн алуурчидтай ч тэмцэх болно. Соёл боловсрол доройтсон улс орон тусгаар тогтнолоо алдахад хүрдэг. 2018 онд Монгол улс боловсролын асуудлаа номер нэгт тавихгүй бол Үндэсний аюулгүй байдал хөндөгдөнө. Бодит үнэн гэвэл багш нарын цалин одоогоор огт нэмэгдээгүй байна. Бид багшийн цалин хэзээ 1 сая 600 мянгад хүрнэ тэр үед л тэмцлээ зогсооно. Багш нар маш их бухимдалтай байгаа тул ирэх онд ажил хаяхаас ч илүү тэмцлийн хурц хэлбэрүүдийг ашиглан тэмцэх болно.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 41 )
Татвар төлөх нь зөвөө гэхдээ монголын багш нар хамгийн шударга үнэн татвар төлдөг хүмүүс шүү.Өршөөлийн хууль нэрээр том том компаниудыг үргэлж хэдэн тэрбумын татвараас чөлөөлж байга нь шударга явдал мөн үү.Бид ийм болохоор л ганц удаагийн тэтгэмж гээд өгчихгүй нэмэгдэл гэж өгсөнд нь гайхаад байнаа.Ер нь дүрэм журамгүй бидний амыг хаасан зүйл.Эцэст нь нэмэгдэл биш зүгээр өгч байгаа тэтгэмж шүү дээ
Багш нарын тэмцлийн үр дүнд хахуулдаа хахах шахсан эмч нар хожиж байна
Орхон аймгийн багш нар 218 төг авсан. Яагаад гэдгийг ойлгоогүй.Нийгэмд бөөн сенсаац дэгдээчихээд
Zarim gazart ni dikrittei hund ogch bna gehiin ogoh ogohguig darga ni shiidej bn dikrittei bgaa yalanguya ene tsetserlegiin erhlegch nar 76gaas dutah ymgui ideh ymaa hun burt mongo ni yag ogch bgaa eshiig shalgah heregtei shde
300.0 өгнө гэж бөөн сенсааци дэгдээчихээд,яг өгдөг дээрээ 200.0 ирсэн.Ингэж болохгүй байх Цалин өндөр бол багш нар юм хэлэхгүй.Яагаад ингэж их бухимдаад байгаагаас нь хараад л ойлгомжтой
Татвар авсан зөв шүүдээ. Хэрвээ тэтгэвэрт гарах болон жирэмсэний тэкрийт авхад татвар төлж байвал буцаад олгогдон 12 сарын болон 60 сарын дундаж бодход хэрэг болно.
Энэ багшийн бухимдах зөв ш дээ. Хөдөө орон нутгаар 208000, 218000, 90000 төгрөг хүртэл өгч байна гэнэ. Захирал эрхлэгч нар нь хэтэрхий хулгай хийж байгаа юм бишүү
Багш хүн олон шавь нартаа эрдэм түгээснээр хэдэн үеэрээ даахаар буян хураасан бурхны элч нар байдаг тул энэ насандаа багш ядуу явсан ч үр удам нь улам сайн явдаг гэдэг үнэн шүү. Харин багшаа муулж адалсан хүнд чөтгөрийэ хорлол ирж удам угсаагаараа мунхагийн харанхуЙ нөмөрч хорлогдох нигууртай тул үг хэл сэтгэлээ засч явагтун
МОНГОЛ Т...ЛЭЛ СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР НЯБО НАР 70”000 СУУТГАЛ АВЧ БГААШДЭЭ
Tatwar sain toldog uls oron hogjilgui yahaw gewch Bolowsroliin salbariig terguund tawih ni ch uls ornii hamgiin sain hogjil shuudee ah duus min.Hoorhii Zarim aimguud ni 270”000 ch bish 218”000 -g awch baina!!! Ene chin yu gsn ug we ? Ard tumend bolhoor 300”000 ogch baigaa nertei bur humuusiig erguutuuleh geed ydchihsan gedeg ni ilt...Ydaj helsendee hureed 300”000-gaa ogson bol ingej ih buhimdal garahgui bsn ch ym biluu yaj medhew
Davsan avgai ve.
Terees zugeer egch bgaa khishigii ter egehk estoi tatbariig ni egeed l abna bizdee . Denduu um,
Orhon aimagt 31% tatwar suutgaad 218000 egsen shu erh medeltnuud arai dawarch bnaa
Татвар бол авдаг бол хууль, Энэ авгай тавар төлж үзээгүй. Төр гэж юу байдгийг мэдэхгүй байж худал үнэн юм ярьж олны толгой эргүүлдэгээ боль л доо
татвар авалгүй яах вэ дээ. Татварын хуулиар хүн орлого олэ байвал татвар өгөх ёстой. Татварын талаарх хуулийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй юм байна багш нараа. Хүн гар дээр авдаг цалинг цалин гэхгүй шүү дээ нийт авбал зохих цалингаа л цалин гэнэ шүү
Татварыг бол авнаа хуультай. Монголын багш нар өөрсдийнхөө төлөө тэмцэж явж чадахгүй арчаагүй дорой байж хүний хүүхдүүдийн төлөө явж харагдаач!
Танөр300д ху урдагдаад тууштай тэмцээгүй хохино одоо орйтсон юм олдохгүй янз бүрийн шалтаг шалтгөан тоочоод ман нам хулхи нам шүү дээ хохь нээ энэ намынхан хүний адгийн цугларөлт эргэн тойронд буй таних мэдэх хүмүсээ хар хамгийн адаг нь энэ намд бдг биздээ
сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно
Tatvariig bol avch l taarna shuu de.
бага хан шиг давраач авах татвараа авна өөр яах ёстой юм бэ