Амиа хорлох явдал ихэсч байгаа нь цахим гэмт хэрэгтэй холбоотой байна

2017 оны 12 сарын 22


Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 2018 оны нэгдүгээр сард “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” аянг зарлаж байгаа тухай хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн Б.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, НҮБ, хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын Ахлах мэргэжилтэн Д.Амараа, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа нар оролцсон юм. Аяны хүрээнд байгууллага бүр цахим халдлагаас хамгаалах ажлыг төлөвлөж, үр дүн, тайлангаа олон нийтэд мэдээлэх, эцэг эхчүүд иргэдийн зүгээс тодорхой санал санаачлага гаргаж, олон нийтийн сүлжээнд дэмжүүлэн ажиллахыг уриалсан юм. Тус аян ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн АЭХ-ноос “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Хүүхдэд хайртай иргэн” төрлөөр тус бүр гурван оролцогчийг шалгаруулж, нэгдүгээр сарын 31-нд “Иргэний нийгмийн өдөр” зарлаж урамшуулна гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Нарантуяагаас тодрууллаа.

-Таны зүгээс аяны хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Өнөөдрийн байдлаар доромжлох гутаах, садар самуунд сурталчлах гээд тодорхой хэдэн хэрэг цагдаад бүртгэлтэй байдаг. Үүний цаана бүртгэгдээгүй маш олон гэмт үйлдлүүдийг илрүүлж тогтоох хууль орчныг бүрдүүлэхэд хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлэх гэж энэ аянд нэгдсэн байгаа.

-Өнөөдийн байдлаар хичнээн өсвөр насны охид цахим гэмт хэргийн хохирогч болоод байгаа вэ? Тоо баримт байгаа юу?

-Бид тоо баримтууд дээр нэлээд ажилласан. Мөн албан ёсоор албан бичиг өгч тоо баримтуудыг авсан. Сүүлийн таван жилд 1200 гаруй  хэрээг цахим халдлагаас болж гарсан гэсэн тоо байдаг. Нийт хохирлын хэмжээг нарийвчилж гаргах боломжгүй байдаг. Монголд амиа хорлох явдал ихсээд байгаа. Үүний уг угшлыг нь судлаад үзэхээр цахим гэмт хэрэгт өртсөн байдаг.   

-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож маш ихээр хохирч байна. Эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй чимээгүй байгаад байна. Бүлэг үүсгэж ажиллаж болдоггүй юм уу гэдэгт хүмүүс шүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар?

-Хүүхдийн эрхийн тал дээр хамтарч ажиллая гээд УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлгээ байгуулаад ажлаад эхэлчихсэн байгаа. 10 гаруй асуудлыг бидний анхаарлын төвд байх ёстой асуудал гэж үзсэн. Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх төрлийн хүчирхийлэл энэ бүхэн эмэгтэй гишүүдийн анхаарлын төвд байгаа. Өнөөдрийн энэ аяныг дэмжиж ирж байгаа явдал бол манай эмэгтэй гишүүд мөн адил дэмжиж ажиллахын илрэл гэж та бүхэн ойлгоорой.

Т.Ариунтунгалаг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.187) 2025 оны 03 сарын 13

сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно

1  |  0
гомбо(202.70.47.158) 2025 оны 03 сарын 13

Нарантуяа, цахимаас гадна Гончигдорж, Баавар тэргүүтний оруулж ирсэн гаж шашны нөлөө голлож байгааг хэлэхгүй яав даа

1  |  0
Top