Үнжэгийн ээжийн дүрээр танигдсан Жон Ай Ри Монголд хандивын ажил хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

Нэгэн үе Монголчуудын сонирхлыг татаж байсан "Эхнэрийн урхи" киног хүн бүр мэдэх биз ээ. Тэгвэл тус кинонд Үнжэгийн ээжийн дүрээр Монголчуудад танигдсан Солонгосын жүжигчин Жон Ай Ри Монголд ирж хандивын ажил хийсэн байна. Тэрбээр  орон гэргүй хүмүүст гэр бэлэглэж, жингийн алдагдалтай хүүхдүүдийн боловсролд зориулан мөнгө хандивлажээ.

Жон Ай Ри  Монголд "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирсэн аж. Ийнхүү хоёр дахь удаагаа Монголд хандивын ажил хийгээд эх орондоо буцжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

баярлалаа танд, үйлс ньдэлгэрч яваг эээ

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа мундаг хүн юм аа

1  |  0
Top