Бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид баривчлан, саатуулжээ. Сэжигтэн этгээд 19 настай, Х гэгч байжээ. Х-ийн хувьд хурд хэтрүүлснээс болж ийнхүү хүний аминд хүрсэн байна.
Харамсалтай энэ осол өнөөдөр /2017.12.21/ үүрийн 05.00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “БСБ” дэлгүүрийн урд замд гарчээ.
Гэмт этгээд улсын дугааргүй автомашинтай хөдөлгөөнд оролцож, 33 настай, эрэгтэй Б-г мөргөж, аминд нь хүрсэн гэнэ. Цагдаа нар ослын газраас зугтсан Х-г өглөөнөөс эрэн сурвалжилж ажиллаад олж тогтоожээ. Тэрбээр хүн дайрсан машинаа Баянхошуунд айлын хашаанд нуусан байсан талаар эх сурвалж мэдээллээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )