Америкийн цэргийн сургуульд хар тамхи хэрэглэгчдийг элсүүлдэггүй

2017 оны 12 сарын 22

 

АНУ-ын Цэргийн сургуулиудад хар тамхины хяналт маш хатуу байдаг бололтой. АНУ бол хар тамхины хэрэглээ өндөр, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихтэй, хар тамхитай тэмцэх талаар хамгийн шалгарсан улс гэдгийг нийтээрээ мэднэ. Үүнтэй холбоотой хяналт ч хатуу, лабораториуд ч найдвартай, шуурхай ажилладаг ажээ.

Хар тамхи, хүчингийн хэрэгт нэр дурдагдсан “Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир АНУ-д цэргийн сургуульд сурдаг бөгөөд түүний саяхан нийтэлсэн постоос энэ тухай мэдэж болохоор байна.

Цэргийн сургууль сонсогчдоо элсүүлэхдээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгдэг эсэхийг лабораториор шинжилж хэрэглэдэггүй нь тогтоогдвол элсүүлдэг юм байна. Мөн суралцах явцад нь бие бялдар, ёс суртахууны хувьд өндөр шаардлага тавьж, байнгын шинжилгээ хийдэг бөгөөд лабораторийн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдвол сургуулиас шууд хөөдөг ажээ.

Э.Энх-Очир өөрийн нэр дурдагдсан хэрэгтэй холбоотойгоор сургуулийнхаа лабораторид шинжилгээ өгч хариуг нь постолж өөрийн буруугүйг баталсан байна. Тэрээр шинжилгээнийхээ хариуг тавьж, би хар тамхи хэрэглдэггүй, хэрэглэж байгаагүй, хэрэглэдэг бол энэ сургуульд суралцах ямар ч боломжгүй гэж бичжээ...


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa shutis(43.228.130.85) 2025 оны 03 сарын 13

tsabaaan arai arai kutguulj una daaa. huurhii

1  |  0
mashbat(43.228.130.85) 2025 оны 03 сарын 13

АНУ-ын Цэргийн сургуулиудад хар тамхины хяналт маш хатуу байдаг бололтой. АНУ бол хар тамхины хэрэглээ өндөр, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихтэй, хар тамхитай тэмцэх талаар хамгийн шалгарсан улс гэдгийг нийтээрээ мэднэ

1  |  0
muugii(43.228.130.85) 2025 оны 03 сарын 13

Э.Энх-Очир өөрийн нэр дурдагдсан хэрэгтэй холбоотойгоор сургуулийнхаа лабораторид шинжилгээ өгч хариуг нь постолж өөрийн буруугүйг баталсан байна.

1  |  0
undral(43.228.130.85) 2025 оны 03 сарын 13

Цэргийн сургууль сонсогчдоо элсүүлэхдээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгдэг эсэхийг лабораториор шинжилж хэрэглэдэггүй нь тогтоогдвол элсүүлдэг юм байна.

1  |  0
zochin(94.23.188.20) 2025 оны 03 сарын 13

Solongos kino bishdee. Hartamhi shahaj huchin hiigeel teriig ni 2 jiliin daraa neg ohin genet delgeel hha. Ter ohin ulger domog shig l yum yrih yum

1  |  0
1(43.228.130.85) 2025 оны 03 сарын 13

хэрэглэдгүй байхоо

1  |  0
Top