Аудитын талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

Төрийн аудитын байгууллагаас 2017 оныг “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх”  жил болгон зарласан.

Энэ хүрээнд Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулан “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож сайжруулах” дэд зорилтыг тавьж,  Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Тус ажлын хэсгээс Аудитын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Төрийн аудитын байгууллагын цахим хуудсаар дамжуулан  олон нийтийн саналыг авч байгаагийн зэрэгцээ, уулзалт хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн.

Тус хоёр төслийн талаар Төрийн аудитын байгууллагын ахмад настнуудын санал, дүгнэлт, зөвлөмжийг сонсох, хэлэлцүүлэх уулзалт Үндэсний аудитын газарт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм. Дараагийн уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 25-нд Хараат бус аудитын хуулийн этгээдүүдийн төлөөллүүдтэй хийхээр төлөвлөөд байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top