Чингэлтэй дүүрэг, Олонлог сургууль хамтран зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн олон улсын анхдугаар уралдаанд оролцох Казахстан улсын баг хүрэлцэн иржээ.
Казахстан нь математикийн олимпиадын чансаагаараа эхний 20-д эрэмбэлэгддэг. Уралдаанд нэг багш, гурван сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор ирсэн байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын төсвийн ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн математикийн багш Валиулина Марина Георгиевна сурагчдын хамт ирсэн байна. Мөн Иран, Япон Улсын шилдэг багууд онлайнаар оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )