Тавантолгой- Гашуунсухайтын замын түгжрэл 118 км байснаас 17 км болж буурсан гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Таван толгой-Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн замын ачаалал их, түүнийг дагасан асуудал ч олон. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/  болон Автотээврийн үндэсний  төв хамтран тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч  хэрэгжүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.  

Тодруулбал, хамтарсан  ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоож, замын ачааллыг бууруулах арга хэмжээ авчээ.  Энэ талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “ Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр  аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу хийгдэнэ. Үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/ онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төв машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг цаг алдалгүй хийж байна. үүний үр дүнд одоогийн байдлаар  машины түгжрэл 118 км байснаас 17 км болоод байна” гэв.

Б.Алтанчимэг


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зосин(66.181.176.62) 2025 оны 03 сарын 13

Асилт зог охооо юк гэж, машин нэмжгдэх вэ дээ. Женког л Бээжинд аваачиж угаул , асуудал шицдэгдэх бацх.

1  |  0
Gerelee(122.201.24.129) 2025 оны 03 сарын 13

Ardinhaa amidrald ulam teer boldog arga abdag odoo sine jil udahgvi chagaan sar ene nvvrsnii aciltig tatltig tvrgen bolgoj ard tvmenee bodmoor wmaa sine said

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Нүүрс гаргаж компаниудыг аудитаар оруул татвараа улсад төлсөн эсэх нд гээд байна шүү тэгэж байж нүүрс ачих зөвшөөрлииг нь өгч бай татварыг ганц гаргууд бултуулдаг газрууд шүү мөн татварын хныг хамт шалга батболд мөнхчулуун байгалмаа гээд сбд ниислэл гээд

1  |  0
zxz(83.233.253.18) 2025 оны 03 сарын 13

gavya baiguuljee

1  |  0
Ачуулаач ээ(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Жолооч нарын амьдарлыг зогсоочихоод сумъяа сайд ийм мэдээ тараагаад байна уу ачуулж эхлээч ээ

1  |  0
Зочин(66.181.188.43) 2025 оны 03 сарын 13

Нүүрсний автомашины цувааг урт болгосон нь улс төрийн зорилготой гэж ярих нь ор үндэстэй.

1  |  0
зочин(202.9.41.14) 2025 оны 03 сарын 13

Ажлыг нь зогсоочихоод, амьдралыг нь зогсоочихоод юугаа донгосоод байгаам?

1  |  0
Жолооч(66.181.161.24) 2025 оны 03 сарын 13

Ачихгүй болохоор хоосон машин очерлохгүй биз дээ тэнэг мэдээ байна

1  |  0
Top