Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг залуучуудын футзалын УАШТ-ий аваргын төлөө “Хоромхон”, “Дэрэн” багууд тоглоход “Хоромхон” үндсэн цагт 3:4-өөр хожлоо.
“Хоромхон”-оос Б.Бүрнээбаатар /11’, 27’/, Т.Мөнхбаатар /20’, 30’/ нар оруулсан бол “Дэрэн”-ийн гоолуудыг Б.Очирзаяа /4’/, М.Жансерик /35’/, Д.Билгүүн /40’/ өөрсдийн нэр бичүүлэв. Ингэснээр залуучуудын футзалын УАШТ-ий аваргын цомыг “Хоромхон”-ы залуус өргөж “Дэрэн” мөнгө “Хараацай” хүрэл медаль хүртлээ.
19 хүртэлх насны ангиллаар зохиогдсон “Залуучуудын футзалын УАШТ”-ий шилдэг хаалгачаар А.Мэндбаяр /Дэрэн/, шилдэг тэгш тоглогчоор Б.Бүрнээбаатар /Хоромхон/, шилдэг довтлогчоор Т.Мөнхбаатар /Хоромхон/ нар тус тус шалгарлаа. 2018 оны 12 дугаар сард Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ баг Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцох учраас Залуучуудын футзалын УАШТ давхар давхар ач холбогдолтой гэж үзжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )