Замын цагдаа нарт амны хаалт бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Сургуулийн сурагчид Замын цагдаагийн албаны алба хаагч нарт ПМ 2,5 стандарт шаардлагын дагуу хийгдсэн 100 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ. Тодруулбал жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулдаг Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 5 "Д" ангийн сурагчид агаарын бохирдолд хамгийн их нэрвэгддэг Замын цагдаагийн албан хаагч нарт тусалсан байна.

Тус сургуулийн 5 "Д" ангийн сурагч Г.Сувд-Эрдэнэ “Намайг зурагт үзэж байхад замын цагдаа нар дөрвөн замын уулзвар дээр өглөөнөөс орой хүртэл утаанаас өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй тогтмол ажиллаад байж байдаг. Тийм болохоор замын цагдаа ах нарыгаа нэг өдөр ч болтугай утаагаар биш эрүүл агаараар амьсгалаасай гэж бодож энэ сайн үйлсийн аянаа зохион явуулсан” гэв.

Дашрамд дурьдахад,  хүүхдүүд ээж, ааваасаа өгсөн цайны мөнгийг хоёр сарын турш цуглуулж байгаад нийт 100 ширхэг амны хаалт  авсан байна. 

Б.Алтанчимэг

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tio(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

САЙН БНА,,,,,

1  |  0
Top