130 хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Манай улсад 130 хүүхэд эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Энэхүү  эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж. Эдгээр хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус байгууллагуудтай хамтран холбогдох тусламжийг үзүүлжээ.

 Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахмад мөрдөгч, цагдаагийн ахлагч Г.Түвшинбаяр хэлэхдээ  “Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, боолчлох, боолчлохтой төстэй орчинд байлгах, эд эрхтэн хос эд эрхтний авахаар худалдаалах зэрэг олон төрөлтэй байгаа. Үүний дотроос Монгол Улсад бүртгэлтэй байгаа нь бэлгийн мөлжлөг юм. Гудамж талбай Саппоро, Багшийн дээд болон олон нийтийн газар, саун массаж нэрийн доор   халхавч хийж охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, ашиг олдог хэсэг бүлэг хүмүүс бий. Хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг, далд хэлбэртэй учраас энэ гэмт хэргийн  хохирогч нь охид эмэгтэйчүүд болох эрсдэлтэй байдаг. Иргэдийн зүгээс энэ гэмт хэргийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн тохиолдолд өөрийгөө эрсдэлд оруулах, аюулд учрах вий гэж айж эмээх зүйл байхгүй . Монгол улсын хуулинд гэрч хохирогчийг  хамгаалах хууль бий. Хуулинд гэрч хохирогчийг  хамгаалах нэгж ажилладаг. Иймээс  иргэд та бүхэн цагдаагийн байгууллагын аль ч нэгжид болон 102 дугаарын утсанд энэ гэмт хэргийн талаарх мэдээллийг бүрэн өгөх боломжтой” гэлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын зүгээс эдгээр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн гадаад улсад эрх ашиг нь зөрчигдсөн долоон иргэнийг Гадаад яамны консулын газар болон Интерполын үндэсний товчоотой хамтран эх орондоо аюулгүй авчрах ажиллагааг зохион байгуулжээ.

Саун массажны газар зарим эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж  зарим нь  хүчинд автаж, хэн нэгний эрхшээлд орж биеэ үнэлдэг байна. Дээрх 130 эмэгтэйн 80 орчим хувь нь 18-39 насных, үлдсэн 20 орчим хувь нь 16-18 насны хүүхдүүд байжээ. Энэ гэмт хэрэг цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж. Учир нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд иргэдийн гадаадад сурч хөдөлмөрлөх гэсэн сэтгэлгээ, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодол, ажилгүйдэл, ядуурал, саун массажны газар тавих хяналт стандартыг шалгадаггүй, ямар байгууллага хяналт тавих нь тодорхойгүй эрх зүйн орчин сул зэргийг ашиглан гэмт хэргийг үйлдэж байгаа болохыг онцолсон юм.

Б.Алтанчимэг

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.144) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. ADITYA(197.211.53.61) 2025 оны 03 сарын 13

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болн

1  |  0
Top