Улс төрийн намуудын нээлттэй хаалганы анхдугаар өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрөөс олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрснөөр өнөөдрийн байдлаар манай улсад улс төрийн 27 нам үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн баримт байдаг байна. Эдгээрийн нэг болох "Монголын Хүний төлөө нам" нь улс төрийн намуудын үйл ажиллагаа нээлттэй, олон нийтийг хамарсан байх ёстой. Гэтэл улс төрийн  намуудын  үйл ажиллагаанд төрөөс баримтлах  бодлого оновчгүй бөгөөд алдаатай байна гэж үзжээ.  Үүний учир "Монголын Хүний төлөө нам"-аас “Улс төрийн намуудын нээлттэй хаалганы анхдугаар өдөрлөг”-ийг зохиох гэж байна.

Энэ  арга хэмжээ нь дараах ач холбогдлуудтай аж.

-  Улс төрийн намуудын үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

- Улс төрийн намуудын удирдлага, судалгааны байгууллагууд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаагаа өргөтгөнө.

-          Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх арга замыг эрэлхийлнэ.

Тус нам нь энэхүү үйл ажиллагааг жил бүр зохиохоор төлөвлөж байгаа Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн, эв нэгдлийн ордон гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийхээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Т.Ариунтунгалаг

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top