Б.Энхбат: Бид УИХ-ын гишүүдийн булхай луйврын баримт нотолгоог бага, багаар дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

“Хамаг монгол”, “Даяар монгол”, “Хөх монгол” бүлгэмүүд нэгдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн яамны сайд, УИХ-ын гишүүдэд  өргөх бичиг барихаа хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм. Энэ тухай “Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбатаас тодрууллаа.

-Албан бичигтээ ямар шаардлагыг  хүргүүлж байгаа вэ?

 Монгол хүний нэр төрийг гутаан доромжилсон этгээдийг шийтгэх тухай заалтыг Эрүүгийн хуулийн заалтаас хассан байдаг. Үүнийг сэргээж буцаан оруулах тухай мэдэгдэл хүргүүлнэ. Хэн ч бай юу ч бай Монгол хүн л бол тэдний нэр төрийг хамгаалах ёстой.  Хүний нэр төрд халдсан этгээд болон байгууллагаас мөнгө аваад  торголоо гэхэд гүтгэгдсэн хүний нэр төр цэвэрлэгдэхгүй. Тэр хүмүүсийг заавал шийтгэх хэрэгтэй. Монгол Улс байтугай дэлхийд хүний нэр төрд халдсан хүмүүсийг хатуу шийтгэдэг. Тийм учраас хүний нэр төр маш чухал.

-Ерөнхийлөгч болон төрийн эрх баригчид мэдэгдэлд тодорхой хариу өгөхгүй бол цаашид тэмцлийн ямар хэлбэрт шилжих вэ?

Бидэнд   тэр байгууллагын тийм хүний буруутай үйдлээс болж хүний нэр төр гутаагдсан болон төрийн том өндөрлөгүүдийн хууль бус үйлдлүүдийн талаар баримттай нотолгоотой олон зүйлүүд байгаа. Эдгээрийг бүгдийг нь албан бичигтээ  хавсаргаж өгнө. Бүх зүйл баримт нотолгоотой байхад зүгээр суугаад байх юм бол мэдээж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Монгол угсаатнуудын язгуур эрхийг хамгаалж чадахгүй байгаа төр, засгийн шийдвэр хууль журмыг үл хүндэтгэж хүч хэрэглэнэ. Нэр төрөө хамгаалуулж, сэргээлгэхийг хүсч байгаа монгол хүн бүртэй хамтарч ажиллахад бэлэн байна.  Хуулийн хүрээнээс нь эхлээд хүчирхийлэх хүртэл нь явна.

-УИХ-ын гишүүд өөрсдийн нэр төрийг хамгаалах хуулийг  баталдаг. Ард түмнйи төлөө энэ заалтыг оруулна гэдэгт итгэлтэй байна уу?

Нэр төр ямар чухал зүйл вэ гэдгийг ганцхан жишээ харуулж байна. Хятад улс манай хааны зургийг доромжилсон хүнийг  хорих ялаар шийтгэсэн. Хувь хүний нэр  цэвэр байж улсын нэр төр цэвэр байна. 

УИХ-ын гишүүд өөрсдийнхөө булхайг нуух гэж л тэр заалтыг хассан. УИХ-ын гишүүд хууль санаачлагч эрх бүхий субьектуудыг алдаагаа засъя, хуулиа шинэчилье гэдэг хөдөлгөөн өрнүүлээчээ гэж л мэдэгдлийг өгч  байгаа юм. Тэртээ тэргүй УИХ-ын гишүүд энэ заалтыг оруулах зайлшгүй байдалд орно. Яагаад гэвэл манай бүлгэмийн үйл ажиллагаа явагдаад эхлэхээр тэр хүмүүсийн нэр төр яригдаад эхэлнэ. УИХ-ын гишүүн та тийм тийм төрийн өмчийг хувьдаа авч луйвар хийсэн гээд яригдаад эхлэхээр гүтгэлэг бол гүтгэлгээ шийдүүлье, нэр төрөө цэвэрлүүлнэ гээд хуулийн заалтыг сэргээхээс өөр аргагүй болно. Бид баримт нотолгоог бага багаар дэлгэнэ. Өөрсдийнх нь луйвар илчлэгдээд ирэхээр энэ заалт хэрэгтэй юм байна гэж ойлгоно.Ийм зүйл хийнэ гэдэг бол амь насаа гаргуунд нь гаргаж байгаа хэрэг. Амь наснаас илүү хүний нэр төр чухал гэдгийг л хэлмээр байна.

Т.Ариунтунгалаг

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаатар(66.181.160.123) 2025 оны 03 сарын 13

10000 Ыг хулгайлвал ганц худагт 10 тэрбумыг хулгайлвал саарал ордонд .

1  |  0
zocin(144.138.2.227) 2025 оны 03 сарын 13

Hyatadin tagnuul Nyamdorj l Dojligjav naraa mafiin baidlaar zalj uls ornig zoriud suiruulj huuliig zavhruulj baigaa suu dee. Odoo heden bacaantai niilj ^ dahi udaagaa said bolj Uvsin luivarcdig sullaj baina.

1  |  0
Gggg(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн шоронгийн халтруудыг хэн тоох вэ дээ.

1  |  0
Лхагваа (103.57.94.163) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү шантрахгүй тэмцээрэй амжилт хүсье.

1  |  0
Zochin(66.181.176.222) 2025 оны 03 сарын 13

Za ene hed ch de zarim ni oorsdoo ard tumnii toloolol bolohoorgyi l hatagddag da

1  |  0
Зочин(66.181.188.43) 2025 оны 03 сарын 13

Булхайгий нь дэлгээд өг.Улсын мөнгийг өчнөөн тэрбумаар нь цуглачихсан хүмүүс их хуралд ордог моод дэлгэчихсэн юм биш үү

1  |  0
xz(150.129.141.222) 2025 оны 03 сарын 13

andaa xezee garaa be///

1  |  0
za(150.129.141.222) 2025 оны 03 сарын 13

xezee gasan be

1  |  0
irgen(103.254.120.86) 2025 оны 03 сарын 13

mash zub dairaad

1  |  0
Top