”Алга болсон охины авга ахыг хүчирхийллийн хэргээр шалгаж байна”

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр /2017.12.20/  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. Хэргийг сануулбал, өнгөрсөн 11 дүгээр сард найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл ор сураггүй байгаа юм. Түүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ..

Д.Сэржмядаг охин нь Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангид суралцдаг бөгөөд алга болдог өдрөө сургуульдаа явахаар гараад одоог хүртэл олдоогүй байгаа юм. Охиныг алга болсноос хойш олон янзын таамаг мэдээлэл гарч байлаа. Тэгвэл ЦЕГ-аас нэгэн ноцтой мэдээллийг өнөөдөр өглөө. Тодруулбал, алга болсон  охины авга ахыг бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  ”Охины авга ахыг бага насны хүүхэдтэй  бэлгийн хавьталд орохыг завдсан  гэж эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байна.  Энэ хэрэг   охин алга болохоос өмнө гарсан. Д.Сэржмядаг алга болох үед цагдан хоригдсон байсан гэж  Замын-Үүдийн  цагдаагийн хэлтсээс  мэдээлсэн. Охиныг эрин хайх ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна” гэв. Алга болсон охины авга ахыг долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.167) 2025 оны 03 сарын 13

Угаас ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛОН ХҮЧИН ДАНДАА ОЙР ДОТНЫ ХҮНЭЭС Л ГАРДАГ ГЭСЭН ШҮҮ АВГА АХ ААВ АХ НАРЫГ НЬ ШАЛГА ЭЭЖЭАС Н САЙН АСУУ

1  |  0
ХЭНЧБИШ(139.5.218.82) 2025 оны 03 сарын 13

НААД САДИСТ СДА ЧИНЬ ХҮЧИНДЭЖ ХАМАГ ЮМЫГ НЬ ДЭЛБЭ ТАТЧИХААД УЛ МӨРӨӨ БАЛЛАХ ГЭЭД АЛААД НУУЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? НААД МУУ ГӨЛӨГӨӨ САЙН ШАЛГААЧ ЯАСАН ДОНТОЙ МУУ ТЭМБҮҮ ВЭ? УГААСАА НААД ХУЛГАЙЧААС ЧИНЬ ГАРЦААГҮЙ НААД ХУЛГАЙЧАА УГААСАА ТӨМСӨГИЙГ НЬ СУГАЛААД ЧИВИЙГ НЬ ТАЙРААД МУХАР БОЛГО ӨӨДГҮЙ НОВШ ВЭ?

1  |  0
z(66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Naad pizda chini bga um. Bishuu

1  |  0
Top