Манай улстай хиллэдэг Хятадын Ганьсу мужид тахал гарсан тухай хэвлэлүүдээр мэдээллэж байна. Одоогийн байдлаар тахлын тухай бүрэн мэдээлэл гараагүй байгаа юм. Гэвч тахлаас болж 4 хүн нас барсан гэх мэдээллэл байна. Тэдний нэг нь малчин байсан аж. Талийгаачдын биед шинжилгээ хийхэд сэжигтэй тахлын тохиолдол гэж нэрлэгддэг булчирхайн тахалаас үүссэн септемик тахал өвчнөөр нас барсан байх магадлалтай гэж гарчээ. Одоогийн байдлаар талийгаачидтай ойр байсан 12 хүнийг тусгаарлаад байгаа аж. Тахалтай холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байгаа гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
http://www.china.org.cn

Сэтгэгдэл ( 4 )
mongolchuudiin iddeg tom harhnaas
mongolchuudiin iddeg tom harhnaas
ямар тахал вэ, хужаа нараас гарахгүй ч юм алга даа