Манай улс цагаан будааныхаа хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг. Энэ хэрээрээ хилээр орж ирж буй цагаан будаанд маш сайн хяналт тавитх шаардлага үүсдэг. Саяхан сошиал орчинд цагаан будааг шатааж буй бичлэг цацагдсан. Үүнээс үүдэн иргэдийн дунд хуурамч цагаан будаа худалдаалагдаж байна гэх хардлага төрөөд байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар"-аас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өмнө нь 2014 онд будааг усанд хийхээр уусч, гараараа үрэхээр бяцарч байна. Хуурамч будаа юу гэсэн мэдээлэл ирж байсан юм. Тухайн үед тус будаа нь хадгалалтын шаардлага хангаагүй, хугацаа дууссан байсан гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Саяхан фэйсбүүкээр будааг резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цардуул нь хүнсний зориулалттай, нэг ёсондоо нүүрс ус юм. Хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдана. Цавуулаг чанартай. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг учраас шатамхай байдаг. Үүнийг шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа. Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Өчигдөр л гэхэд “Шөлөндөө” хоолны газраас өт гарсан гэсэн мэдээлэл сошиал орчинд явсан. Үүний дагуу манайх шалгалт хийх гэж байгаа. “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар” нь ард иргэдийг эрүүл аюулгүй байлгахын тулд хяналт шалгалт хийдэг. Гэтэл хуурамч мэдээлэл ийнхүү тараах нь хүн хүч, цаг зав, лабораторийн шинжилгээний зардлыг ихэсгэж байна. 2017 онд импортоор орж ирсэн цагаан будаанд шинжилгээ хийхэд 12 дээжийн 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүй будаа гарч ирсэн. Үүнээс есөн дээж нь мэдрэхүй үнэр амт хэвийн биш, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хортон шавьж илэрсэн байсан. Улмаар холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, бүтээгдэхүүнийг устгасан. Цагаан будааг орж ирэхээс нь өмнө хяналтыг МХЕГ-аас тавьдаг. Одоогийн байдлаар хуурамч будааны хэргээр нэг ч гомдол МХЕГ-т ирээгүй. Хуурамч будаа шатааж үзүүлж бичлэг тавьсан хаяг руу манай МХЕГ-ын ажилчид холбогдоход хариу өгөөгүй. Үнэхээр тийм будаа байвал бидэнд хандаач, ард иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд тус бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж авъя, шинжилгээнд өгч шинжлүүлье гэдэг асуудлаар хандсан. Гэвч МХЕГ-т хуурамч будааны талаар ямар ч мэдээлэл ирээгүй” гэлээ.
Импортоор орж ирсэн будааг дотооддоо савлан зарах бүрэн боломжтой гэдгийг МХЕГ-аас онцолсон юм. Тухайлбал, “Слава”, “Сакура” будааг БНХАУ-аас оруулж ирж савладаг аж. “Нийслэлийн мэргэжлийн хяналт газарт” экспорт, импортын хорио цээрийн хэлтэс гэж байдаг. Энэ жил нийт 8 улсаас 35 аж ахуй нэгжийн 16000 тонн будаа хилээр орж иржээ. 2017 оны 3-4 дүгээр сарын хооронд “аюулгүй хүнс аян”-ы хүрээнд цагаан будаа худалдаалж байгаа аж ахуй нэгжид МХЕГ-аас шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэд хувиараа боомтоор, импортын мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй будааг оруулж ирж байсан нь илэрчээ. Тухайлбал, 25 килограммаар савласан “сүмтэй” цагаан будааг Замын Үүдийн боомтоор иргэд жижиг тээшээр оруулж ирэн, цуглуулан Улаанбаатарт зарж байсныг илрүүлсэн байна. Улмаар шинжилгээнд хамруулж үзэхэд шаардлага хангахгүй нь батлагджээ. Тухайн будаа зарж байсан иргэний үйл ажиллагааг зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч, нийт 4,5 тонн будааг дэлгүүрээс татан устгалд оруулжээ.
МХЕГ-аас бүтээгдэхүүний хаяг шошгийн мэдээллийг маш сайн харж байж худалдаж авахыг анхааруулаад байна. Учир нь цагаан будаа нь боловсруулсан аргаасаа хамаараад өнгө нь цайвар, цэнхэр зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )
Хятадын будааг ,Хятад нэр хаягаар нь зарахад яадаг байнаа.Орос,Япон будаа гэж зардаг нь буруу биз дээ. Будааны чанарыг нь тогтоогоод үнэлээд зарахад яагаад болдоггүйн бол . Улс,улсын хаягаар савлан зарж байгаа нь ААН д хариуцлага алга, Юм үнэнээрээ байх сайхан,
tiim baih estoi
Мэдээллийн дагуу очиж шалгана гээд сууж байдаг та нарыг хүлээгээд өттэй хоолоо хадгалаад сууж байх уу
Udaj l chanarin shaardlaga hangasan hangaagvig n tanih arga vildwer ylsin ner shoshigo zergiig n tailbarlan helj ogch bolohgvinmu. Ali eswel oorsdoo ch yalgaj salgaj chadahgvi bgnmu.Nvden dr haryylaad shataagaad irged sandarch bhd ta bvhend haryylah vzvvleh oirsdigoo zowtgoh barimt bhgvinmu
Иргэдээс гомдол ирээгуй гээд ангайгаад сууцгааж байх, ер нь монгол тумнээ гэсэн сэтгэл энэ терийн Албан ажиллаж байгаа нехдед, тэр тусмаа МХЕГ-н байцаагч нарт ердее алгаа! Уг нь монголын хил Галиана ард тумэн улс ундэстний эрх ашиг, амь насанд хор болох ямар зуйл орж ирж болох бух арга замыг хааж, болохгуй бутэхгуй болгоныг лож харж, засаж залруулж байх естой баймаар... гэтэл алцайгаад зугээр сууцгаах... Яалтай ч билээдээ?
amia hoohoolson hulgaichuud uls eh orond yu bolj bna gesen setgel baihgui hulgaichuud. bi l bolj baival boloo gej bodhoor yaj ajil hiih setgel baih ve dee. iim setgelgui mergejiliin hyaltiig ustgaad shineer chaddag humuuseer hiilge