Өдгөө 42 настай Анжелина Жоли зургаан хүүхдийн ээж. Тэрбээр Брэд Питтээс салаад зургаан хүүхдээ өөрөө ганцаараа өсгөхөөр шийджээ. Жоли өнгөрсөн амралтын өдөр Калифорнийн үзэсгэлэн худалдаагаар зочилжээ. Энэ үеэрээ тэрбээр өөрөөс нь төрсөн хүүхдүүдээ дагуулан явж байсан гэнэ. Өргөмөл хүүхдүүдээ тэрбээр гэртээ үлдээсэн байжээ. Есөн настай ихрүүд болох Вивьен, Нокс болон 11 настай Шайлотойгоо явж байсан Жоли олны анхаарлыг татахгүй байхыг хичээж байсан гэнэ. Том малгай өмсч, нүдний шил зүүсэн тэрбээр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, тэдэндээ бэлэг худалдаж авч байжээ. Түүнчлэн Жоли илүүдэл жингээс төдийлөн айхгүй байгаа бололтой түргэн хоол, хийжүүлсэн ундаа авч хэрэглэсэн байна.
Анжелина Жоли, Брэд Питт нар өнгөрсөн оны есдүгээр сард салах өргөдлөө өгчээ. Жүжигчин бүсгүй 10 жил хамт амьдарсан нөхрөөсөө салах болсон шалтгаан нь Брэд Питт архинд донтох болсонтой холбоотой аж. Тэд өмч хөрөнгөө хэрхэн хувааж, хүүхдүүдээ хэн нь өсгөх тал дээр маргаантай байсан бол зургаан хүүхдээ Жоли өөр дээрээ авчээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
Тураалд орчихоод байхад юуун айх мангар юм бичихийн
ямар юмны илүүдэл жингээс айх тураалд орсон ш дээ
Mongold bol arhinaas gargan yumsan gd l nuhruu chireed yavj bgaa da.