Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөлийн хурлыг МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин нээжээ.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн зорилго, чиг үүрэг, бүрэлдэхүүн, ажиллах журмыг танилцуулсан байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай 2017 оны ажлын гүйцэтгэл, 2018 оны ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )