Ажил олгогчдын зөвлөгөөн болов

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Чингэлтэй дүүргээс “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулжээ.

Уулзалт, зөвлөгөөний гол зорилго нь иргэдийн өмнө тулгамдсан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцоход чиглэгджээ.  Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ерөнхий сайдын дэргэдэх Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл нарын албаны хүмүүс оролцсон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top