Онцгойгийн зургаан алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа

2017 оны 12 сарын 07

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1028 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны зургаан алба хаагч  хурандаа цолоор шагнагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, ГШУГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар, Хангалт үйлчилгээний ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Эрдэнэ, НОБГ-ыг Гал  түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхсайхан, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Рэнчин-Очир, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн нар хурандаа цол хүртлээ.

Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийн  гишүүд гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Topor(73.239.110.215) 2025 оны 03 сарын 13

Uhsen hurandas bitgii hel dedlegchiin hemjeend beltgegdsen oficer mongold bhgui.

1  |  0
зочин(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв сайн байна. хөвсгөлийн онцгойд ажиллаж байсан Б.Гантулга гэдэг залуу НҮБ-ын үүрэг сайн гүйцэтгэж гавьяа байгуулсан шагнах хэрэгтэй. Ер нь мундаг улсууд шуу.

1  |  0
Top