Иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Хүний эрхийн Үндэсний Комисс, Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар хамтран 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдөр ЗДТГ-ын Иргэний танхим хамтран ажиллаж байна.  Тус аймгийн Баян-Өндөр сум, гэр хорооллын “Нэг цонхны үйлчилгээ”, Оюут баг хүүхэлдэйн театрын урд байрлах “Нэг цонхны үйлчилгээ”, Жаргалант сумын Иргэний танхимд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх өдөрлөг зохион байгуулахаар болжээ. . Иргэд аливаа эрх зүйн маргаан, эрсдэлд өртсөнийхөө дараа биш эрх зүйн харилцаанд орхоосоо өмнө энэ талын мэдлэг ойлголттой болох нь чухал  гэж үзсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top