Европын Холбооноос зарласан 17 оффшор бүсэд Монгол Улс багтлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Европын Холбоо оффшор бүсүүдийг зарлажээ. Тус холбооноос оффшор бүсийн асуудлаар анх удаа гаргаж байгаа хар жагсаалтад 17 улс багтсаны дотор манай улс орсон байна. Оффшор бүсүүд гэх хар жагсаалтад БНСУ, Монгол, Макао, Маршаллын арлууд, Панам, Сэйнт Луис, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, АНЭУ, Намиби, Палау, Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада болон Гуам оржээ. Европын Холбоо “Эдгээр 17 улсын татварын ил тод байдал, хувь хэмжээ нь гадныхны сонирхлыг татах чадвартай эсэхийг харж үнэллээ. Түүнчлэн Европын Холбооны татварын стандарттай нийцэж байгаа эсэхийг нь дүгнэсэн” гэж мэдээлсэн байна.

Оффшор бүс гэж зарлагдсан орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болсны дээр энэ 17 улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж.

“ICIJ” буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн жил оффшор бүстэй холбоотой 11.5 сая баримтыг дэлгэж шуугиан тарьсан билээ. Татвараас бултаж, халхавч компанийн нэр дээр их хэмжээний мөнгө байршуулж, бас мөнгө угаасан хүмүүсийн жагсаалтад олон улсын нөлөө бүхий улстөрч, бизнесмен, алдартнууд багтаж байгаа юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны илрүүлсэн оффшор бүсэд компани байгуулж, данс нээх үйлчилгээ үзүүлдэг “Mossack Fonseca” гэх компани нь Панамынх учир илэрсэн баримтуудыг “Панамын баримт бичиг” гэж нэрлэж байгаа билээ. “Mossack Fonseca” нь дэлхийн 40 оронд салбартай аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.99) 2025 оны 03 сарын 13

Хммм

1  |  0
Монгол ард(103.212.118.207) 2025 оны 03 сарын 13

Мэдээж, оффшор Ерөнхийлөгчтэй юм чинь

1  |  0
Top