Монгол Улсын “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/194 дүгээр захирамж, Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Сэлбэ дэд төв”-ийг барихаар болсон. Уг төвийн хүрээнд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт хэрхэн зохион байгуулах талаар уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн зохицуулагч Д.Мөнхжаргал, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Г.Болормаа нарын албаны хүмүүс оролцжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
GUNII TSEVDEGIIG SUDLAHGUI BARILGA BARIH ERS TES UUR AMISGALD HUND TAVANTOLGOIN TUMUR ZAMIIG GUNII TSEVDEGIIG TOOTSOJ OLON DAVHARGATAI DALAN BARIH TURSHLAGA GADAADIINHAND BAIHAD MONGOL BARILGACHID GUNII TSEVDEG GEJ MEDEHGUI BAIDG