Төслийн ээлжит сургалт явагдлаа

2017 оны 12 сарын 05

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийг чадавхжуулах төслийг Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.

Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа тус төсөл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2017 оноос орон нутагт шат дараалсан сургалтуудыг явуулж эхлээд байгаа юм.

Тэгвэл энэ сарын 04-нд Ховд аймагт төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл өгөх зорилготой ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд  сумдын Засаг дарга нар, Онцгой комиссын гишүүд болон Онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн хамрагдсан юм гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top