Ипотекийн зээлийн эрсдлээс хамгаалах журам гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заажээ.

Журам батлагдсанаас хойш хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК гэсэн найман компани бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.98) 2025 оны 03 сарын 13

ӨӨ Нөгөө даатгалын компаниа тэтгэсэн хуулиа гаргах юм байхдаа урд дахь авсан зээлээ төлж чадахгүй байхад баахан эрсдэлээс хамгаалж байна гээд бас даатгалын баахан мөнгө нэхэж авах юм байхдаа өгч чадахгүй шүү новшнуудаа

1  |  0
Top