Нэгдүгээрт хүүхэд аян зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдааныг "Нэгдүгээрт хүүхэд" аяны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус хуралдааныг хорооны дарга, Хөвсгөл аймгийн ХЭЗХ-ийн дарга Г.Гандэлгэр удирджээ.  Энэ үеэр “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах зарчим, үйлчилгээний зураглал”-ын талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийн 2018 оны ажлын хуваарийг хэлэлцэн баталсан байна. .

Мөн хуралдаанд Аймгийн Цагдаагийн газрын мэргэжилтэн Д.Бадмаа “Хууль зөрчсөн, гэрч, хохирогч хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх, хорооны гишүүн Н.Ганболд “Прокурорын шатанд байгаа хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэрэг, хэргийн шийдвэрлэлтийн нөхцөл байдал” сэдвээр, Аймгийн Шүүхийн “2017 онд хүүхдийн асуудлаар гарсан Шүүхийн шийдвэр” сэдвээр  мэдээлэл хийжээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top